Ч.Ерөөлтүвшин би гоё хоол идэхээсээ илүү идсэн хоолоо гоё шингээх тал дээр чухалчлан анхаардаг юм.
Тийм ч учраас өдөрт тогтмол 2-3 удаа хүндэрдэг.
Намайг ингэж хэлсэн чинь гайхаад уучлаарай Еөкөө өдөрт 3 хүндрэхдээ гүйлгэдэг юм уу эсвэл хэвийн хүндэрдэг үү гэж гайхаж асууж байгаа хүнтэй ч таарч байлаа.
Ер нь бол хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаагаа хэвийн ажиллаж, өөрийгөө ЭРҮҮЛ байгааг мэдэх энгийн арга бол чи өдөрт 2 удаа хооллосон бол 2 удаа хүндэрч буйгаар хэмжиж болно. Эрүүл хүн идсэн хоолоо ШИМ болгож биедээ шингээгээд үлдэгдлийг нь ялгадас болгож ТОГТМОЛ гадагшлуулж байх ёстой!
Тэгвэл идсэн хоолоо яаж гоё шингээх вэ?
Өөрөө юу идэхээс илүү бидний самшуу буюу хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд байршдаг АШИГТ БАКТЕРИ гэх бичил биетэн юунд дуртай, яаж ажилладаг гэдгийг ОНЦГОЙ АНХААРАХ нь зүйтэй. Энэ нөхдүүд л бидний идсэн хоолыг задалж биед ШИМ болгож цус руу орох ЧУХАЛ ҮҮРГИЙГ гүйцэтгэнэ.
– Өглөө цадталаа битгий ид! Өл дарсан шингэн зүйл уувал сайн. Миний хувьд өглөө босоод зэс аяганд хонуулсан цэвэр усыг өлөн дээрээ уудаг. Тэгээд хөнгөн дасгал хийсний дараа кофе чанаж өрөмтэй уудгийн. Нөгөө ашигт бактериуд маань миний урд өдөр идсэн хоолыг задалж, бүрэн ШИНГЭЭЖ дуусаад за Ерөөлтүвшөөн дараагийн хоолоо идээрэй гэж ЧИМЭЭ өгнө.
Тэдний өгөх тэр чимээг гэдэс дуугарах гэнэ! Энэ чимээ өглөөний 10:30 цагаас өдрийн 13 цагийн хооронд өгөгддөг.
Яг энэ үед ямар ч махан хүнд хоолыг яаж ч идсэн МАШ САЙН ШИНГЭНЭ ДЭЭ хө. Биед ШИМ болох хоолыг нэг сайн идчихсэн байхад дараа өдөр хүртэл өлсөхгүй бие хөнгөн сайхан байдгийн.
– Анхаарлаа хоолон дээрээ төвлөрүүлж ид. Өлсөөгүй байхдаа, хоолоо идэж байхдаа утсаа харах, хэвтээ байрлалаар идэх зэрэг нь хоол шингээлтийг удаашруулна. Гурилан бүтээгдэхүүнүүд биед өгөх ШИМ багатай байдаг учраас хүнийг ойр ойрхон ДАХИН дахин идүүлдэг гэмтэй. Таргалалтын үндсэн шалтгаан энэ болмой.
-Хоолтойгоо цуг шингэн зүйл их хэрэглэх нь ходоодны хүчлийг саармагжуулж, ходоодны хоол задлах ажиллагааг удаашруулдаг. Миний хувьд ямар ч хоёрдугаар хоолыг цай,ундаа,ус зэрэг шингэн зүйлгүй иддэг.
– Идсэн хоолоо сайн зажлахаас гадна хоол идсний дараа 30-46 минут болоод алхаж хэвшвэл хоол мөн маш сайн шингэнэ.
-Махан хоолоо халуун дулааны улиралд багасга. Идмээр байвал ӨДРИЙН цагаар 18 цагаас өмнө идэх хэрэгтэй.
Учир нь махыг задлахын тулд бидний биед ашиггүй бактериуд(ялзруулах, үмхийрүүлэх үйлчлэлтэй бактери) ихсэж энэ нь эргээд хор ялгаруулж бие хурдан элэгдэх, цаашлаад элдэв өвчлөлүүд үүсэх үндсэн шалтгаан болно.
Эсрэгээрээ нөгөө АШИГТАЙ бактериудын тоо толгой цөөрч хоол боловсруулахдаа удаан болж, дархлаа хүртэл аажмаар суларна.
-Тарга, хоормог, айраг БАЙНГА хэрэглэ. Энэ 3-т Монгол хүний биед ЗАЙЛШГҮЙ байх ёстой сүүн хүчлийн ашигт бактериуд их хэмжээгээр агуулагддаг. Миний хувьд өвөлдөө хоормог дулаан халууны улиралд гэртээ бүрсэн таргийг БАЙНГА хэрэглэдэг дээ. Монгол хүн бүхэн ЭРҮҮЛ амьдрах болтугай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Еөк Ерөөлтүвшин