Хөлийн улны био идэвхт цэгүүдэд иллэг хийснээр дархлаа сайжирч , стресс бухимдал, ядаргаа тайлагддаг. Стресс бидний биеийг аливаа өвчин эмгэгд мэдрэмтгий болгодог. (АНУ-ийн Анагаах Ухааны Холбоо нь бүх өвчлөлийн 85 хувь нь стрессийн гаралтай гэж үздэг).
Хөлний цэгэн иллэг нь стрессийг багасган, бие мах бодийг тэнцвэржүүлж, өөрийн нөхөн сэргээх чадварыг идэвхжүүлэх бололцоог хангадаг. Хөлний цэгэн иллэг эхэлсэн тэр дор биений чангарал сулардаг нь тархины цахилгаан соронзон бичлэгээс тодорхой харагддаг.
Мод үндэснээсээ өгөршиж, хүн хөлнөөсөө хөгширдөг. Хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхит цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр:
- Нүдний гал буурахгүй
- Нуруунд бөгтөр орохгүй
- Царайны өнгө гэрэлтэнэ хэмээн Дорно дахины анагаах ухаанд өгүүлдэг.
Хүний бие өдөр тутамдаа элээгдэж, өвчлөл, хөгшрөлт явагдаж байдаг. Иймээс бие организмын өөрөө өөрийгөө цэвэрлэх систем доголдож эхэлдэг. Үүнийг дэмжих олон үйлдлүүд бий. Үүний нэг нь ХӨЛИЙН УЛНЫ БИО ИДЭВХТ ЦЭГЭН БАРИА юм.
Энэхүү бариа нь эд эсийн бодисын солилцоо, амин чухал эрхтнүүдэд очих цусны эргэлтийг сайжруулж, үүссэн хаван хөөнгө, биеийн бохирдлыг гадагшлуулж, эсийн төлжилт түргэсгэн, үүний дүнд эрч хүчээр тэтгэж, биеийг цэвэрлэх, эрүүлжүүлэх, залуужуулах увдистай.
Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгийн сайн байдаг. Өвчтэй, сэтгэл санаа тавгүй хүнээр иллэг хийлгэх нь хортой байдаг. Гэр бүлийн гишүүдийн энерги нэгдмэл байдаг учир гэр бүлийнхээ гишүүдэд иллэг хийж өгөх нь харилцааг сайжруулахаас гадна гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: gertee massage
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!