Home » Хүний тунгалгийн булчирхайг биеийн бохир усны систем гэж үздэг. Үүнийг хэрхэн цэвэрлэх вэ?

Хүний тунгалгийн булчирхайг биеийн бохир усны систем гэж үздэг. Үүнийг хэрхэн цэвэрлэх вэ?

by admin
0 comments

Хүний тунгалгийн булчирхайг биеийн бохир усны систем гэж бодож болно. Тунгалагийн булчирхай нь хорт бодис, илүүдэл уураг, бактерийг цуглуулж, тэдгээрийг арилгах тунгалгийн булчирхай руу аваачдаг.
Энэ дасгал нь Венийн судасны цусны эргэлттэй адил бидний бие таталцал, булчингийн үйл ажиллагаанд тулгуурлан тунгалаг булчирхайг идэвхжүүлэх ба судасны системийн үйл ажиллагааг өндрөөр дэмждэг.

Хэрхэн хийх вэ?
Хананд хөлөө өргөхөөр ойртоод ууцныхаа доогуур жижиг дэр эсвэл алчуур ивж тавина. Хөлөө өргөөд хана дагуулж байрлуулна. Гар их биеийн дагуу, бие бүрэн суларсан байх ёстой. Энэ байрлалд 15-20 минут хэвтэнэ.

Анхаарах зүйлс: 

Хувцас цусны эргэлтэнд саад болохгүй байх ёстой. Тиймээс өөрт эвтэйхэн сул чөлөөтэй хувцас өмссөн байна, бэлхүүс, хөлийн булчин зэргээр ямар нэгэн резин боох ёсгүй. 20 минут хөдөлгөөнгүй дээш харан хэвтэхийг сонгодог дасгал гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Уг дасгал нь йог эсвэл тайвшрах техниктэй илүү дөхөж байгаа юм.

Энэ дасгалыг хийхийг хориглох ганц л заалт бий – нуруу эсвэл хөлийн хуучин бөгөөд шинэ бэртлийн үед хийж болохгүй. Үүнээс гадна дасгалыг шинээр хийж байгаа хүмүүс хэд хэдэн түгээмэл алдаа гаргадаг: хананаас хэт хол хэвтэх эсвэл бүр наалдаж хэвтэнэ.

Мөн толгой доороо дэр дэрлэж хэвтэх нь ч буруу. Ингэснээр булчинд ирэх ачаалал нэмэгдэхээс гадна нурууны үеүдийн тэгш байдал алдагдана. Хөл өргөх дасгалыг өдөр өнжилгүй тогтмол хийж чадвал тун удахгүй эерэг өөрчлөлтүүдийг мэдрэх болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Savitri Pal

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье