Хүн хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа дээл захтай, хүн ахтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин баялаг түүхтэй.
Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.
-Сурталчилгаа-
Хүнд юм өгөхдөө шидэх, чулуудах, хаяхыг цээрлэнэ. Заавал хоёр гараар барих буюу баруун гартаа барин зүүн гараараа тохой дороос нь түшиж өргөн барина
Хүнд юм өгөх, хүнээс юм авахдаа хуруундаа өлгөх, гарын салаагаар авах, өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс хишиг буянд муу гэх буюу ичгүүргүй, Ёс мэдэхгүй гэгдэнэ.
-Сурталчилгаа-
Хүний (хар элгийн хүн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гаднын хүн байхад зайлшгүй анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгуй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдэрнэ, үг үнэгүй болно гэнэ.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж:Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!