Home » Хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Хүн өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх боломжтой.

Хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Хүн өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх боломжтой.

by admin
0 comments

Тарни гэдэг бол агуу. Хүний энергийг буюу гэрлэн бүрхүүлийг эмчлэгч эмч бол тарни. Ямарваа юм бүхэн, үг бүхэн, үйлдэл бүхэн өөрийн гэсэн утга учиртай сайн муу энергиэс бүтсэн байдаг.
Шашны сургаальд төгс боловсорсон хүмүүс тарни номын хүчээр ид шидийг бишгүй нэг үзүүлсэн байдаг.

Их говийн Догшин ноён хутагт Д. Данзанравжаа: нохойн баасаар архи нэрж, түүнийгээ шившин ариун ус болгож олон ард түмнийхээ нүдэн дээр уусан байдаг. Тарнийн хүчийг ганц энэ жишээнээс бэлхэн ойлгож болно.

-Сурталчилгаа-

Тарни номын энергиэр юуг ч хийж бүтээж болно. Харин тарни номын ёсонд гүн суралцсан хүмүүс гэгээлэг тал руугаа харж амьдарч явдаг тул муу энерги цацахыг ямагт цээрлэж явдаг. Энгийн нэг жишээ хэлье. Хөгшчүүл онош нь тодордоггүй, ямар ч мундаг эмнэлэг эмч нараар үйлчлүүлээд, эмийн тусыг хүртэж чадаагүй аргаа барчихсан явж байдаг.

Энергийг нь засаад өгөхөөр онош нь тодроод бие нь хурдан засраад ирдэг. Иймэрхүү энергийн гэмтэлтэй сөрөг урсгалд орчихсон хүмүүч их ирдэг юм. Энергийг нь зөв эргэлтэд оруулаад өгөхөөр тухайн хувь хүний ажил төрөл аяндаа бүтэж, бие махбодь нь хөнгөн сэргэлэн сайхан болдог.

Төрсөн он сар өдөр, мэнгэнээсээ шалтгаалж хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Тэгэхээр хэн ч байсан өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх юм шүү дээ.

Энэ бүхнийг дэлгэрүүлж, тайлбарлаад байгаагийн учир нь хүмүүс өөрөө өөрсдөө ирээдүйгээ баллаж, хараар будах үйлдэл хийгээд байгаагаа ухааруулахыг зорьсон хэрэг юм. Аз жаргал гэдэг нь гадаад шалтгаанаас хөрөнгө оруулалт хийх замаар амар амгалангаа олдог бус, дотоод сэтгэлдээ гэгээрч муу сэтгэлээ засна гэсэн утгыг нэн даруй ухаарч ойлгоосой. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

-Сурталчилгаа-

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол ёс

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье