Monday, September 16, 2024
Home » Хүн өдөр хичнээн хэмжээний серотонин даавар ялгаруулна шөнө яг төдий чинээ мелатонин даавар ялгаруулна.

Хүн өдөр хичнээн хэмжээний серотонин даавар ялгаруулна шөнө яг төдий чинээ мелатонин даавар ялгаруулна.

by admin
0 comment

Хүн өдөр хичнээн хэмжээний серотонин даавар ялгаруулна шөнө яг төдий чинээ мелатонин даавар ялгаруулна.
Серотонин сэрүүн бөгөөтөл стрессгүй тайван байхад хэрэгтэй даавар.
Мелатонин шөнө тайван нойрсоход хэрэгтэй даавар. Өдөр нарны гэрэлд хичнээн удаан байна төдий чинээ серотонин ялгарна. Нарны гэрэлгүй бол серотонин ялгарахгүй. Серотонин олигтой ялгарахгүй бол нойрны мелатонин бас олигтой ялгарахгүй. Эх байгаль бидний дотоод шүүрлийг маш нарийн зохицуулалттай хөгжүүлсэн.

Даавар дуурайх , үймүүлэх чанараараа дотоод шүүрэл нэрэвдэг элдэв нийлэг эд бид өдөр тутмын хэрэглээнээсээ биедээ шингээж авдаг. Зөвхөн хоол хүнсээр тогтохгүй бидний өдөр тутмын тэнэг хэрэглээний нийлэг гудас дэвсгэр, хувцас хунар, гал тогооны сав суулганаас аваад гоо сайхан ариун цэврийн нэртэй бүхий л бодиснууд орно.

Жишээ нь маргарин хүний арьсаар нэвтрэх нарны гэрэлтэй урвалд орж аюултай хортой үйлчилнэ. Жишээ нь нарнаас хамгаалах тосны хор арьсаар дамжиж цусны эргэлтэнд нэвчин орно. Нарны тосны хор үүгээр зогсохгүй. Хүн наранд хэсэгхэн байгаад сүүдэр бараадаж хэсэг болох маягаар нар ойр ойрхон ээлжтэй үзэж байх ёстой атал өнөөх хороо биедээ нялсанаа нарнаас хамгаалж байгаа гэж андуурж арьсаа наранд хэтрүүлж шардаг.

Үр дагавар нь нарны харшил мөн арьсны өмөн үү. Америкийн хамгийн нарлаг калифорни муж арьсны өмөн үүтэй өвчтөнөөрөө толгой цохидог. Энэ нарны тос хэт их түрхэж наранд хэт удаан байдагтай шууд холбоотой. Ихэнхи нь цагаан арьстанууд байдаг нь санаандгүй хэрэг биш.

Арьс бараан тусмаа л төдий чинээ наранд удаан байж Д амин дэмээ авна. Цагаан арьстан маш хурдан авдаг тул хамгийн богино нар үзэж харин хар арьстан хамгийн удаан хугацаагаар наранд ил байж гэмээ нь Д амин дэмээ хангалттай авна. Монголчууд зун арьсаа хүрэл мэт боролтол нь шарж, айраг түрхдэг байсаныг санана уу.

Хүн Д амин дэм зөвхөн арьсаараа шингээж авдаг уу? Үгүй, нүднийхээ хүүхэн хараагаар ихэнхи Д амин дэмээ авдаг. Нарны хар шил зүүгээд явбал та Д амин дэмийн ноцтой дутагдалтай байх нь дамжиггүй. Ялангуяа өглөө оройны нарны гэрэл нүдээрээ харж явах нь аминд өлзий.

Хүний дотоод шүүрэл байгалийн нарийн зохицуулалттай тул байгалийн жам ёс дагахаа анхаарж, амьдралын хэв маягаа зүй зохистой байлгаж, санаа муутай хүмүүс зориуд хорлох гэж нэвтрүүлсэн элдэв тэнэг хэрэглээнээс татгалзаж, дааврыг нийлэг даавар нэртэй бүтээгдэхүүнээр орлуулж болдоггүйг анхаарна уу.

Товчхондоо, мэдэхгүй алмайн гайгаар дотоод шүүрлээрээ оролдож тогловол байгаль ихэд хүнд шийтгэдэг жамтай. Дотоод шүүрэл зөвхөн байгалийн эрх мэдэлд байдаг учраас амьдралын хэв маяг, тэжээхүйн ухаанаа анхаарахгүйгээр хуурж орлуулж аргалах гэвэл өөдөөс хатуу хариу барьдаг.

Одод зэрэг зартай баячуул яагаад их залуухан сэмбэлзэж явсанаа гэнэт нурчихдаг вэ? Тэр “А” гэдэг нэртэй серумнээс хараат болж түүгээр байгалийг хуурж залуухан явах гэсний гор. Тэр серум хичнээн хүчтэй ч хүний ёсноос гажсан эд тул байгаль эргээгээд төмөр нударгаар нам цохиж байгаа нь тэр.

Үс шүд унаж, үс бууралтаж, арьс үрчийж, хөх унжлаа гээд нөхөн үржихүйн нийлэг даавар бүтээгдэхүүн авж ууж байна уу? Хэсэгхэн хугацаанд үс өтгөрж, арьс толийж, хөх чангарж болох юм. Даанч тун удахгүй хариу цохилт ирэх нь дамжиггүй.

Тэрний оронд үс шүд унах, үс бууралтах, арьс үрчийх, хөх унжихад хүргэж буй тэдгээр хортой зүйлсийг мөн сэтгэл зүйд сэмхэн суулгасан шимэгчийг сайн мэддэг болж хэрэглээнээсээ хасаж тархи толгой, сэтгэл зүрхнээсээ зайлуулж сурвал хамаагүй ухаалаг, дам нөлөөгүй, гашуун горгүй арга юм. Танд ийм хор өч төчнөөнөөрөө байгаа.

Эрүүл мэнд „psychoneuroimmunoendocrinology“ буюу сэтгэл-мэдрэл-дархлаа-дотоод-шүүрэл гэсэн гинжтэй, нэг нь үймвэл нөгөө хэд нь дагаад үймнэ. Та дааврын бэлдмэл авж уугаад байвал мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн судлын үрэвсэл мөн өөрийн дархлааны ноцтой эмгэгтэй болно.

Та эм тариа, нийлэг дааварт найдахын оронд эх байгалиас заяасан өөрөө нөхөн төлжиж илаарших гайхамшигтай чадвартаа дулдуйд, гүн гүнзгий итгэ. Энэ механизмыг сэрүүн байлгадаг хүний ухаан ба гараар бүтээсэн ямар ч зэвсэг, заль, эм, машин, шатахуун байдаггүй. Гагцхүү бусдад гэмгүй, хорон санаагүй явж, өөрийнхөө бие сэтгэлийг эрүүл байлгах хариуцлагаа өөрөө л үүрэх шийдэмгий ухамсар хэрэгтэй.

Та эм тариа, нийлэг даавар авахаасаа өмнө гэр доторхоо хар. Гэрт тань юу байна? Хуванцар эдлэл, сав суулга, хортой метал их хольсон зүйлс, нийлэг дэвсгэр, гудас, матрац, ариутгал, цэвэрлэгээний, гоо сайханы нэртэй баахан савтай шилтэй юмс байна уу?

Та эхлээд тэднийг хаяж, цээрэлж, мод, зэвэрдэггүй ган, ширмэн сав суулгатай болж гудас дэвсгэрээ өөрөө хоньны ноос, эсгий, адууны дэл сүүлний үсээр хийж, өнгийг нь зуун хувь хөвөн даавуу эсвэл ноос оруулсан зотон даавуугаар оёж шидэж тавих, сав суулга гэр орноо нимбэгийн шүүс, сода, алимны цуу гэсэн ийм хэдхэн органик зүйлсээр цэвэрлэж эхлэх тэр мөчөөс таны эрүүл амьдрах зам эхэлнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: M.A. Хангин овогт Бат-Очирын Алтантуяа

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье