Эр хүмүүний цээрлэх 5 зүйл гэж бий. Үүнд:
– Сархдад шунах
– Санаа овилгогүй байх
– Сайханд хууртаж өнгөнд автахгүй байх
– Саарт няцаж амарт уусахгүй байх
– Үнэнч ханиа гомдоох!
Эр хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим гэж буй.
Бие бөх-билэг хурц-Түмэнд нөөлөгтэй-Төрд нэртэй-Ханьдаа халамжтай-Хадамдаа нүүртэй-Найранд жаягтай-Насанд жавхаатай-Нартад мөртэй!
Эм хүмүүний цээрлэх 5 зүйл гэж буй:
– Өөрийн бус юманд шунах
– Эл биеэ хаях
– Хутгуур үгэнд автах
– Амраг ханиа гомдоох
– Ахуй Төрөө муучлах!
Эм хүмүүний хичээнгүйлэх 9 зарчимгэж буй:
Өнгөнд цэвэр-үйлэнд уран-үрдээ энэрэлтэй-үргэлж цэмцгэр-ханьдаа түшигтэй-Хадамдаа элэгтэй-Найранд дуутай-настанд ерөөлтэй-нартад буянтай!
Хүүхдэд цээрлэх 5 зүйл:
– Амттанаар бүү цатга
– Тансагт бүү умбуул
– Улайг бүү үзүүл
– Нойронд бүү автуул
– Залхууд бүү живүүл!
Хүүхэд хүмүүнжүүлэх 9 зарчим:
– Хайрлана гээд нарнаас нуухгүй
– Хамгаална гээд сүүдрээс даажихгүй
– Үлгэрлэнэ гээд үхэл заахгүй
– Үйлдүүлнэ гээд мутар далайхгүй
– Тоглоно гээд толгойгоо тавихгүй
– Ухааруулна гээд ужигт автуулахгүй
– Хүчжүүлнэ гээд хүлэг шиг сойхгүй
– Ухаарахгүй гээд балгийг нуухгүй
– Балчир гээд мөрийг нь баллахгүй! байх
Монгол ухаан ийм л сайхан.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Монгол ухаан