Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Хүн” -ий тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Сайн санааг бурхан дагадаг.
Муу санааг чөтгөр дагадаг.
Хорвоогийн хоймор суулаа гээд нар өвөрлөхгүй.
Хотлын эзэн боллоо гээд галав сахихгүй.
Ноён гэлээ гэж жинс ургахгүй.
Нохой гэлээ гэж сүүл ургахгүй.
Санааны муугаар заяагаа бардаг.
Савны муугаар идээгээ бардаг.
Орчлонгийн магнайд суулаа гээд од шүүрэхгүй.
Олны сор боллоо гээд он удахгүй.
Балчигт усан үгүй сэн бол
Бадам цэцэг хаанаас ургах вэ.
Зүйгүй цэвэрч явснаас
Зүйтэй бохир яв.
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Үйлдэхээсээ өмнө шинжигч мэргэн.
Үйлдсэн хойноо харамсагч тэнэг.
Хүн хэлээр
Мал хөлөөр
Өлзийгүй алтнаас өлзийтэй зэс дээр.
Үхэртэй баянаас нөхөртэй баян эрхэм.
Эдийн чанарыг эдэлж таньдаг.
Эрдмийн ихийг сурч мэддэг.
Билигтэй хүн чөтгөр зарцална.
Аргатай хүн арслан унана.
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Тэнэг хүнд тэнгис өвдгөөр татам.
Тэрсүүд мунхагт ном амаар татам.
Гялгар бүхэн алт биш.
Гэлэн бүхэн багш биш.
Цэгээн чулуу чандмань биш.
Засдаг дүртэн хутагтан биш.
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монгол ардын Сургаал