Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.
-Сурталчилгаа-
1. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг. 2. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу. 3. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг. 4. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг. 5. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг. 6. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.
7. Явган суудаггүй, өвчин ээрдэг. 8. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог. 9. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй. 10. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг. 11. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг.
12. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил 13. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг. 14. Бүсгүй хүн мал муулдаггүй 15. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй. 16. Таваг долоодоггүй, хоосордог.
-Сурталчилгаа-
17. Эм хүн ташаа тулдаггүй 18. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг. 19. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав. 20. Хээр дэр авч явдаггүй 21. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Өвөг дээдсийн захиас
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!