Home » Хөөргөвч хөгөө бүү дэлгэ. Баярлавч байдгаа бүү тооч. Бэрхэд битгий цухалд. Хялбарт бүү ташуур

Хөөргөвч хөгөө бүү дэлгэ. Баярлавч байдгаа бүү тооч. Бэрхэд битгий цухалд. Хялбарт бүү ташуур

by admin
0 comments

Буруу сэхсэн хүнийг тэнгэр буцааж байранд нь аваачдаг. Итгэл эвдсэн хүн эргээд жалгандаа очдог. Хэн байснаа мартсан хүн илүү чанга унадаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү. Хүний итгэл найдварыг олж авах ганц арга зам бол, хэлснээ л хийдэг байх.

Хэн нэгэнд гаргасан чин сэтгэл чинь хэзээ нэгэн цагт чамд хэд дахин нугарч ирдэг. Ээжийнхээ бийд л ханатлаа эрхлээд ав. Ээж байхгүй болохоор энэ хорвоо хатуу болчихдог юм шүү.

 

Хөөргөвч хөгөө бүү дэлгэ. Баярлавч байдгаа бүү тооч. Бэрхэд битгий цухалд. Хялбарт бүү ташуур. Сайн нэртэй муу хүн явснаас муу нэртэй зөв хүн явсан нь дээр ээ. Заавал бусдад таалагдах албагүй.

Хүн итгэсэн хүндээ л бүх нууцаа ярьдаг болохоор хүний итгэлийг дааж, амаа хамхиж явах нь их том соёл. Хүнд ярих юм, ярихгүй юм гэж бий. Тоглоом хийж болох зүйл, болохгүй зүйл ч гэж бий.

Далжиганах үе бас дутах үе гэж бий. Дотносон ч хүндлэлийн зураас гэж бий. Доош нь хийсэн ч үнэт зүйлийг нь тойроод гарах ухаан гэж бий. Зөөлөн байдаг нь хүндлэл+ухаан+тэвчээр гурвын нийлбэр юм шүү. Сул доройтой бүү андуур.

Үйлийн үр хэзээ ч хаяг андуурдаггүй юм. Үр хойчоо бодож, үнэн зөв амьдар. Хэрэв хэн нэгний хувьд та хамгийн муу хүн болчихсон бол тэр хүнд та сайн юм их хийжээ гэсэн үг. Өглөг заавал материаллаг байх албагүй. Инээ, Мэндэл Тусал энэ бүгд өглөг.

Биед тамир тэнхээ хэрэгтэйн адил сэтгэлд мөн хүч хэрэгтэй. Тайван сууж чадна гэдэг таныг сэтгэлээ хэрхэн тогтоож чаддагийг илтгэнэ. Элэг бүтэн явах нь жаргалын Дээд. Эвийг хичээж явах нь хүний Дээд. Эдийн шуналгүй явах нь сэтгэлийн Дээд.

Уншвал ухаан баяжина Уурлавал стресс баяжина Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина. Эрүүл явна гэдэг хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй маш том хариуцлага. Надад хайртай хүмүүс их буйд баярладаг. Олон хүнд тусалж, баярлуулж байсан даа. Хэн нэгэнд хэрэгтэй байгаа даа баярладаг.

Амьдралд баярлах, талархах зүйлс олон байна аа. Ухаан зарж зальжин байгаа хүн түр зууртаа жаргалтай ч алсдаа зовлонтой. Шударга хүн зовж буй харагдавч алсдаа жаргалтай. Хатуу амьдралд нухлуулсан хүн гаргуун амжилтад хүрдэг.

Гашуун давсыг амссан нь балнаас илүүд үздэг. Нулимсаа шавхагдтал уйлсан хүн жинхэнээсээ инээж чаддаг. Нөгчихөө шахаж үзсэн нь жинхэнэ амьдралыг мэддэг. Зарим хүмүүс инээж байгаа ч сэтгэлийн гүндээ бол бусдаас хайр бас дэмжлэг хүлээж байдаг.

Бие биен дээ зөөлөн хандаж бай. Бие биенээ мэдэрч хайрлаж байгаарай. Хүмүүст гомдоод хэрэггүй угаасаа чамайг гомдож буйг ч мэдэхгүй. Ааштай байх ер нь л зүгээр. Харин хуурамч, сэтгэлгүй, новшийн байж л болохгүй !!!
Харанхуйгаас ч гэрэл гэгээг олж мэдэр. Зовлон дундаас ч жаргалыг ол. Бэрхшээл дундаас боломжийг хай. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ Нээхүй”

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье