Чой. Лувсанжав багшийн “хэл сурах тухай” ийн өгүүлжээ. Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ хүргэж байна. Тэрээр Англи, Хятад, Орос, Япон, Франц, Герман, Чех, Япон. Манж, Төвд хэлтэй. Бүгдийг нь бие дааж сурсан.
Япон хэлийг 50 гарч байж сурсан гэдэг. Хэл сурахад оройтдоггүй гэж энэ. Тиймээс бүх насныхан энэ зөвлөгөөг анхааран уншаарай.
-Сурталчилгаа-
1. Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино.
2. Хэлийг ингэж, тэгж сурна гэсэн яг яс томъёолж тогтоосон арга байхгүй. Тэр арга нь тухайн хүнээс өөрөөс нь гараад ирж ч мэднэ.
-Сурталчилгаа-
3. Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр, тэвчээр шаардах хүнд хүчир зүйл.
Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тул цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил. Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш. Гадаад хэлийг сурчихаад үр шимийг хүртэж суух үнэхээр сайхан. Алимны модыг байнгад арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хувааж идэхтэй адил.
-Сурталчилгаа-
4. Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй байсаар ухааных нь сүв дорхноо битүүрнэ. Эрдэнэт хүмүүний бие төрхийг олж төрсөн бол ихийг сурч бүтээх учиртай. Тэрнээс биш зөвхөн баас, шээсний үйлдвэр болж явсаар нэгэн насыг элээх ёсгүй.
5. Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчихөөд монгол ахуйгаа муучлах хэрэггүй. Тэгэх л юм бол гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөхтэй адил нэн тусгүй нүнжиг жудаггүй юм болно.
-Сурталчилгаа-
6. Дайралтаар шаргуу хичээллэх, арга нь зөв байвал англи хэлийг долоон сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно.
Би багш нарын амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэхэд 420 цагт тухайн хэлний гадартай болох төдийгүй дотортой болчихож байна. Герман, франц хэлийг яг ийм маягаар сурсан.
-Сурталчилгаа-
7. Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай. Томилолтоор явлаа, амралтаа авсан гэх зэргээр аян шалтаг хайж алгуурлаж завсарлачих юм бол мөнөөх сурах гэсэн хэл чинь мөн л томилолтоор явчих буюу амралтаа аваад алга болно.
Өвдлөө, халуурлаа гээд сурч байгаа хэлээ хойш тавьж алгуурлаж болохгүй. Ухаан тавьчихаагүй байсан цагт уг сурах гэж байгаа хэлээ үзээд л байх хэрэгтэй.
8. Таван үгээр бүтсэн өгүүлбэр байлаа гэхэд тэдгээрийн талыг нь мэдэхгүй байж толь харахаас төвөгшөөж гөрдөж ойлгох гээд байх нь зүйрлэвээс нэг том хатуу ааруул амандаа хүлхээд хагалахгүй бүхлээр нь залгих гэж хүчлээд байснаас тэр нь хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болчихтой адил.
-Сурталчилгаа-
9. Ихээхэн уншаад байхаар үг аяандаа нүдэнд дасч, сэтгэлд хоногшиж тогтоно. Үүнийг эгэл амьдралын жишээтэй зүйрлэвэл эр нөхөр нь олон жил ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийгээ алс зайнаас ардаас нь хараад ч “манай хүн” байна хэмээн хэлж чаддагтай эгээ ижил.
10. Ойлгохгүй ч гэсэн ихээхэн уншаад ирэхээр үг аяндаа ой тойнд тогтох учир цээжлэх гэх явдалгүй. Толь сөхөөд л утгыг нь мэдээд авхаар болчихно.
-Сурталчилгаа-
11. Гадаад хэл сурахын тулд түүнийг зайлшгүй чухалд итгэж, уг сурах гэж байгаа хэлээ үнэн голоосоо сонирхож түүнд дурлах явдал их чухал. Хаана ч явлаа гэсэн тэр хэлээ хаяхгүй нухлаад байх хэрэгтэй. Дэлгүүрээс талх авхаар явлаа гэхэд талх авах тухайгаа бодоод явах шаардлагагүй.
Харин энийг тухайн сурах гэж байгаа гадаад хэлээр юу гэж хэлэх ёстойг хайрцаглан бодож өөртөө зохиомжлон сэтгэж байгууштай.
-Сурталчилгаа-
12. Цаг заваа ямагт зөв ашиглаж зөв өнгөрөөх ёстой. Дэмий юм бодон, дэмий юм санаж, дэмий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-