Хий дарах ардын уламжлалт аргуудыг мэдэж гэр бүлдээ хэрэглэж байгаарай.
Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.
-Сурталчилгаа-
1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
-Сурталчилгаа-
- Хөх аргал, хомоолын утаа
- Ясны хиншүү
- Толгой, шийрний хярвас
- Шар эсгийний хярвас
- Хуушуур, буузны үнэр
- Цууны үнэр
- Сонгино, гааны үнэр
- Сармисны үнэр
2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
-Сурталчилгаа-
- Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
- Халуун яс
- Жигнэсэн мах
- Хуушуур
- Шар тос
- Чөмөгний тос
- Ургамлын үрийн тос
- Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос
3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах
- Ясны шөлөнд хийсэн бантан
- Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
- Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
Арвидсан хийг цагаанаар дарах. 15 гр замбайн гурилыг 5 гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна. Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух. Хонины махтай гурилтай шөл, Адууны мөлжсөн ясны шөл, Халгайн зутанг эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.
-Сурталчилгаа-
Хий босох цагууд:
- Өглөө: 7.40-11.40
- Орой: 17.40-19.40
Хийн цэгүүд:
- Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
- 2 чихний арын төвгөр
- 2 чихний нүх
- 2 чамархай
- Хүн хонхор
- Ооч
- Эгэмний сэтэрхий
- Эгэмний төвгөр
- Хүйс
-Сурталчилгаа-
- Умдаг ясны дээд тал
- 2 бөөр тушаа (араас)
- Олон уулзах
- Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
- 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
- Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
- Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-