Говийн Ноён Хутагт Д. Данзанравжаа: “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаалаас Эрхэм хүндэт уншигч танаа хүргэж байна.
Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь: Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
-Сурталчилгаа-
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
– Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
– Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
– Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
– Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай вэ? гэхэд
– Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд
– Саруул ухаан сайхан гэв.
-Сурталчилгаа-
Юу хортой вэ? гэхэд
– *ст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд?
– Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд
– Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
– Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
– Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
– Чин зориг сайн гэв.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!