Эмэгтэй хүний аскез буюу тэвчил нь материаллаг баялгийг бүтээхэд зориулагдсан. Хайр нь бүтээх эрчийг өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн үндсэн эрчим бол кама, хайр, амар тайван байдал юм. Хэрвээ та ийм хүчээр цэнэглэгдэх аваас таны эрэгтэй аз хийморийг хүлээж авна.
Харин хэрэв та эрэгтэйгээ аз хийморьтой байлгахыг үл хүсэх аваас аз хийморь зөвхөн таныг тойроод л эргэлдэх болно… Эмэгтэй хүний эд баялаг түүний эмэгтэй шинж чанаруудын хүчээс хүрэлцэн ирдэг. Эелдэг байна гэдэг нь тэвчил. Энэ бол тэвчил.
Эелдгээр үг хэлнэ гэдэг маш амаргүй. Урт үстэй байна гэдэг мөн л тэвчил. Энэ бол тэвчил. Түүнийг арчилж тордох ёстой… Ерөнхийдөө гоо сайхнаа хадгална гэдэг тэвчил. Бие өтлөж хөгширнө.
Тэр үед эмэгтэйчүүдэд гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд хавьгүй илүү цаг зарах шаардлагатай болно. Тэр ч байтугай зүгээр л энгийн ариун цэврийн тал дээр тэд бие махбодидоо анхаарал тавих тал дээр маш их цагийг зарцуулдаг. Энэ бол тэвчил.
Сайхан гуталтай явна гэдэг мөн л тэвчил. Сайхан даашинз өмсөх нь магадгүй тэр нь хэдий тухгүй таагүй байлаа ч энэ мөн л тэвчил. Энэ бүхний үр дүнд та юу хүлээж авах вэ? Та эрэгтэйнхээ анхаарлыг, тэдний халамжийг хүлээж авна. Яагаад гэвэл та түүнд гоо сайхнаа өгсөн.
Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байснаараа тэрээр аль хэдийнээ өөрийгөө хамгаалж байгаа нь бодит үнэн. Харин гоо сайхан байхад хохирол зарлага шаардагдах нь зайлшгүй. Эмэгтэй хүн эмэгтэйлэг чанараараа хамгаалагддаг! Тэгээд л гүйцээ.
Харин феминист эмэгтэйчүүд таныг арай өөрөөр сургах болно. Тэд танд: “Яадгийн, наад эрэгтэйтэйгээ тэмц. Өөрсдөө мөнгөө ол!” хэмээнэ. Тэд танд ийн сургаал айлдана. Хамгийн сонирхолтой нь тийм эмэгтэйчүүд нь эрчүүд шиг болдог. Дараа нь цонхон дээрээ зогсоод л нулимс урсгаж гарна: “Бид яагаад ийм азгүй юм бэ?” гээд л.
Тэгээд феминистүүдийн клуб байгуулж тэндээ цуглаад: “Бид чадна. Бид өөрсдөө дөнгөнө. Бид чадах ёстой!” хэмээцгээнэ. Энэ сайхан санаа бишээ. Ганцаардлаас ангижрахын тулд эрчүүдийг үзэн ядахаа болих хэрэгтэй. Харин, чухам надад яагаад ийм зүйл тохиолдов гэдгийгээ ойлгохыг хичээх хэрэгтэй.
Яагаад би ганцаараа үлдчихвээ? Яагаад тэр эрэгтэй намайг орхиод явчихваа? Эсвэл яагаад би ийм зүйлтэй орооцолдчихвоо ? .. гэх мэт. Ийм асуултууд л зөв асуултууд юм. Та бүгд камын үндсэн санааг ойлгох ёстой. Энэ үзэл нь эсрэг тэсрэгийн зарчим дээр суурилдаг. Энэ бол толь. Энэ бол бидний зан чанарын луужин.
Эсрэг тэсрэгийн зарчмын үндэс юунд орших вэ? Эрэгтэй хүний эрэгтэй чанар хэдийчинээ тод байна, эмэгтэй хүний эмэгтэй чанар хэдийчинээ тод байна. Тэдгээр нь шууд эсрэг тэсрэг байр суурь болно. Яг энэ үед л бал мэт амтат чанар бий болох болно.
Кама шастрад эсрэг тэсрэгийн онолоор хэрхэн бал гаргаж авах тухай сэдэв байдаг. Харин бид эсрэг тэсрэгийн хуулийг зөрчиж эхлэхэд, карма эхлэнэ, сөрөг үр дагаврууд бий болж эхлэнэ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс