Үнэнч ариун байдал. Цэвэр ариун байна гэдэг нь үнэнч байх явдал. Тэгвэл цэвэр ариун байдал хэрхэн эвдэгддэг вэ?
Эмэгтэй хүн өөрийн эмэгтэй найзуудтайгаа, зүгээр л өөрийн эмэгтэй найзуудтайгаа утсаар, эсвэл хаа ч юм өөрийн нөхрийн дутагдлын талаар ярих үед эвдэрдэг.
Нарийн төлөв байдалд тэрээр өөрийн эрчим, энергиэ алддаг. Ингэх нь эмэгтэй хүний үнэнч ариун байдал биш. Эхнэр хүн нөхрийнхөө дутагдлын талаар ярьж байх үед маш нарийн сөрөг энергийн суваг үүсдэг.
Тэр сувгаар дамжин, тэр шүүмжлэлээр дамжин, түүний муу чанаруудын тухай ярилцсан яриа хүүрнэлээр дамжин эр нөхөр тань өөрийн сайн чанаруудаа гээнэ.
Түүний хүч чадал зүгээр л түүнийг орхин одно. Энэ бол түрэмгийлэл… Энэ бол маш нарийн төлөвт явагддаг үйл.
Ийм учраас хэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө харьцах харьцаагаа сүйтгэхийг хүсч байгаа бол энэ бүхнийг хийгээд байж болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Олег Гадецкий (сэтгэл зүйч)