Monday, September 16, 2024
Home » Эхээ хайрладаг охинд зовлон бага байдаг Эцгээ хүндэлдэг хүүд хяслан бага байдаг

Эхээ хайрладаг охинд зовлон бага байдаг Эцгээ хүндэлдэг хүүд хяслан бага байдаг

by admin
0 comment

Эргэцүүлж суудаг хүнд эндүүрэл бага байдаг
Эмхэрч чамбайрдаг хүнд элэгдэл бага байдаг

Элгээ чимээлдэг хүнд эргэлзээ бага байдаг
Эрдмээ оршоодог хүнд элийрэл бага байдаг

Эхээ хайрладаг охинд зовлон бага байдаг
Эцгээ хүндэлдэг хүүд хяслан бага байдаг

Эрээ дээдэлдэг эмд нулимс бага байдаг
Эмээ биширдэг эрд нугарал бага байдаг

Эрээгээ хянадаг хүнд барцад бага байдаг
Эрхээ мэддэг хүнд хохирол бага байдаг

Эвийг хичээдэг хүнд ээдрээ бага байдаг
Энэрлийг түгээдэг хүнд эвэршээл бага байдаг

Эгцлэн зорьдог хүнд гацаа бага байдаг
Эгшиглэн дуулдаг хүнд гуниг бага байдаг

Эргэлдэн бүждэг хүнд хий бага байдаг
Эвийлэн хайрладаг хүнд хор бага байдаг даа!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа “БАГА БАЙДАГ”

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье