Saturday, September 7, 2024
Home » Явуу ямар учиртай, юунд ихээр хэрэглэдэг талаар. Явуу нь хэл ам хар муу бүхнийг залгигч лусын хамгаалагч.

Явуу ямар учиртай, юунд ихээр хэрэглэдэг талаар. Явуу нь хэл ам хар муу бүхнийг залгигч лусын хамгаалагч.

by admin
0 comment

Явуу ямар учиртай, юунд ихээр хэрэглэдэг талаар. Явуу нь хэл ам хар муу бүхнийг залгигч лусын хамгаалагч. Өөрийн биеэ хамгаалах чадалгүй, өөрөө түүнийг ухамсарлах чадалгүй тийм үйлд голчлон хэрэглэдэг ажгуу.

Нялх үрийн хамгаалалтад алдар нэр хүртэж буй хүмүүн бол олон түмний хов живээс хамгаалж, зарга үүсгэгчид бол далдуур элдэв зарга үүсгэхээс хамгаалж эл явууг шилэн хүзүү, зүрх, бүслүүрт голчлон хийнэ. Бүслүүрээс доош явууг байрлуулахыг хориглодог.

 

Явууны эзэн гомдоно гэж үздэг. Мөн цөөн тохиолдолд оройд явууг хэрэглэх нь хэлэх үг хурц, хийх үйл арвин, билэг оюун хурц, бэхлэх үг нь бүтэн байг гэсэн өвгүдийн ерөөлөөр тэргүүнд залахыг зөвшөөрнөм.

Явууг амилуулах арга:
Сарны гэрэлд рашаанд хийн хонуулах ажгуу.
Лусын эздийн шидээр
Саран ээжийн сүнсээр
Хайртай үрийн төлөө
Хамаг бүхний төлөө
Явуу таныг би төдий хугацаанд урин залж

Үр балчрийг минь хамгаалахыг хүсэж байна гэж хэлнэ. Энэ хугацаан даа явууг 7 гарагт 1 удаа
рашаанд тавьж байх ажгуу. Явууны хугацааг хэлдэгийн учир явуунд гурван жилээс урт хугацаагаар амь нь шингэдэггүй. Энэ нь дээд хугацаа юм. Тиймээс өөрөө дэгднэм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: chinggis-udgan.blogspot.com

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье