Home » Үрсээ хүмүүнжүүлэх, тэтгэх ухаанаас

Үрсээ хүмүүнжүүлэх, тэтгэх ухаанаас

by admin
0 comments

Алдар сууг үнэлж барамгүй ч
Амь нас түүнээс үнэ цэнтэй
Хөг эгшиг илүү яруу ч
Хүмүүн заяа илүү уясам бахдалтай баймаар

Хотол түмэн арвин үйлтэй ч
Хоосон тэнгэрээс хайшаа ч зайлахгүй
Хэн ч мэдээгүй мэт бахархан дээдлэх
Хэсэгхэн мөрлөх үйлэндээ дулдуйдагсад

Бартаг ихтэй санаагаа ч зөв олохгүй
Бартаад давааг гэтлэн дийлэхгүй.
Хүн болов ч ороолонд ороогдсон
Хүйс олсон ч шинжийг тодруулаагүй

Эр эмийн дүрийг таниулсан
Энэ биеэ гаргуунд гаргагчидын
Сүнсэн биеийг төөрүүлэн хөтлөх
Түмэн үрсийн ухамсарыг сарьнуулах
Тархи мэдрэлийн гажиг хөгжилтөнгүүдийг засаж залах цаг нь ирсэн.

Үр эсийн зовлонт амьдралыг туулах
Үүрэг даялагчидын цаг нөхцөөсөн үйлдлүүдэд
Ханьсан ижилдэх хар эрчимийн дэмжлэгээс
Хагцах хүсэлгүй түмэн янзын садаатангуудаар

Энэ улс дүүрэн байна
Эргэж сэхэх нь юу л бол гэж
Халаглах олон удмын Дээд-Эсүүдийн дунд
Хань болох хэцүүхэн юм.

Өврөө дулаацуулах үр төрүүлэвч
Үндэсгүй мод мэт орхиж одоод
Жам дэмгүй эрэмдэг амьдралд
Хэрүүл тэмцэлдээнээр хөхүүлэн баяжуулж

Амь таслан төрүүлсэн үрээ
Адлан тээр шаах сэтгэлэнгүүдийн балгаар
Хүний хорвоогийн амин эрчимээр
Төрүүлсэн үрс чинь дутагдаж байна.

Бидний таньсанаар энэ замбад
Билэг оюунгүй мэт адгууслаг хүмүүсийн
Орон зай ихээр үүсч
Оюун ухамсар устаж байна.

Алаг үрсээ амьнаасаа таслаж
Амь ургуулан төрүүлсэн атал
Амь бөхлөх дулаан элчисээр нь
Ар даах амин эрчимээр нь

Тэтгэж дийлэхгүй өсгөн бойжуулсанаар
Түмэн үрс чинь өнөөдөр
Ижил олноо хэмлэгсэд
Эрх үүргээ умартагсад


Далдын харыг дэмнэгчид
Дайн тэмцэлийг турхирагчид болон
Эзэн эрх нь уланд нь орж
Эзэн бие нь хар эрчимт хийсэглэнд эзлэгдэж
Эзэнгүй, сүнсгүй, ухаангүй бие мэт
Эрэмдэг нэгэн болон өсөж байна, өссөн байна.

Үр эс минь гэж энхрийлэх атлаа
Үүрэг хариуцлагыг нь таниулан ухуулахгүй
Элдэв амттан, эрээн мяраан бүхнээр
Элдэвлэж тэтгэлээ ч
Энэ биеийнх нь хэрэгцээг хангаж гүйцэхгүй


Нялх багаас нь энэлээн, шаналаан, зовлонгоор ундаалж
Нян вирусээр биеийн эрчимийг нь тэтгэж
Эрүүл бие, эрүүл ухамсартай үрсээ
Элдэвээр гажуудуулан хар эрчимийг нэмэгдүүлэн

Тэнцвэр гэгчийн ор тас орхигдуулан
Тэтгэх эрчим нь эд зүйлсээр орлуулагдах болсноор
Эрчим хэмийн өлсөглөн дунд
Энхрий үрсээ өсгөн бойжуулах болсон учир

Алга дарам хөх толбоныхоо
Амин эрчимийг устгаж эхэлсэн байгаа юм.
Учир юу хэмээвээс эхийн хайр, эцгийн энэрлээр
Энэ бие төлжин тэтгэгдэн бөхлөгдөж
Өсөн торинох хором мөч бүрийнхээ
Өөрийн эрчимийг дүүргэн биежүүлэн бөхлөөд
Алдаа оноонд амар хялбар ганхахгүй
Амин эрчим нь дүүрэн өсөж торнидог юм.

Бусдын эрчимээс сорж нэрэлгүй
Бүтэн биеэ чиглүүлэн удирддаг жамтай
Хүний тавиланд төрсөн бүхэнд энэ л үйлийг
Хэн хүнгүй таньж мэдүүлэх учиртай
Эцэггүй үрд эх нь эрчимээр дүүргэх
Элгэн хайрыг хангалттай үлдээх хэрэгтэй.

Эмэг өвөгчүүл, садан төрөл бүхэн дэмнэн тэтгэж
Элэг бүтэн ториноох учиртай.
Ээжгүй үрд эцгийн хайрыг илүү мэдүүлж
Ижил олон ойрмог хүмүүс нь
Үрийн зүрхийг энэрлээр тэтгэж
Үгчлэн ойлгуулж таниулах учиртай
Энэ биеийн эрчим хэм
Эргэх цаг, өсөх мөч бүртээ бүтэн дүүрч байж
Дараагийн эрчимээ хураана

Балчир насанд (1-6 нас) хайраар тэтгүүлж
Боловсрох насанд (7-11 нас) ерөөлөөр тэтгүүлж
Уулзвар насанд (12-15 нас) итгэлээр тэтгүүлж
Учир байдлыг тайлбарлан таниулж
Ур чадамжийг дэмнэх учигтай
Өсөх насанд (13 насаас дээш) ирээдүйг таниулж

Үйлийн үрийг ухуулан ойлгуулж
Үйлдэл бүрийг биечлэн танулж
Үр эсийг хүмүүн болгох учиртай
Эр, эм ялгаагүй энэ л жаягаар бойжино.

Тусыг эс олсон элдэв янзын аргаар
Өөрсдийгөө орлуулсан мэт бодож
Үрсээ өнчрүүлэн орхиод
Хэлбэр дүрс, утга нь үл мэдэгдэх
Хүмүүний ёс заалгаж
Хүслээ гүйцэлдүүлэх шуналаар
Хүүхдүүдээ дөнгөлөх болжээ

Амин заяагаа эрчим хэмээрээ зөв дүүргээгүй
Алаг үрс чинь дотроо өнчин мэт болно.
Хэм нэгдэл гэгч юу ч үгүй болхоор
Хэлсэн үгс чинь ч хүрч, ухуулж дийлэхгүй байгаа юм.

Дунд чинь холбоос эрчимгүй
Хоосон зай үүссэн учраас
Дамжуулж буй үгсийг чинь ойлгохгүй эсэргүүцэл үзүүлээд байдаг юм.

Үрсээ тэтгээгүй үлдээсэн эрчимийн хоосон орон зайнд
Элдэв сөрөг, сэдэлт бүхэн дүүрдэг учиртай
Эд агуурсаар, шунаг сэтгэлээр ч нөхөх гэж оролдоно
Салдаггүй шагайдаг гар утаснаасаа
Сайн мууг нь ялгахгүй мэдээллээр дутуугаа нөхөх гэж улайрна.

Сайрхах зүйлгүй мэдлэг мэдээллээр дөнгөлөгдөнө
Дүүрэх учиргүй сөрөг эрчимээр тэтгэгдээр ирэхээр
Дүрс хийсэн омогтон
Дуу шуугүй эрэмдэгтэн
Хүний дүртэй хөшингтөнгүүд
Хүүхдийн эрчимгүй биесүүд л бий болж
Энэ цагийн дүр төрхтөнгүүд үүсч
Эрлэг тамыхантай нэгдэх шинжтэй.

Ариун дээд эрчимээс таслж
Амь болгон төрүүлсэн атлаа
Алаг үрсээ энгэртээ тэвэрч
Аавын ёсоор тэтгэж, таних ухааныг хүртээн
Таацуулан байгаа билүү би гэж өөрсдийгөө ух
Энэ улсын ирээдүйг бэлдэх
Эхийн үүргээ ухуулан биелүүлэх
Элбэрэлт эхчүүд олон байв ч
Энэ биеийнх нь хэрэглээг л хангахаас
Эрчим хэмээрээ дэмнэн чадаж буй билүү гэж өөрөөсөө хай
Оршихуй өөрөө хэм нэгдэл юм
Огоорч орхивол хэмнэл зөрнө
Хэмнэл нэгдэхгүй бол тарж бутрана
Хэм тэтгэгдэхгүй бол салж саринана
Хүмүүн гэдэг үүнтэй л ижил
Үрс хүүхдүүдийнхээ хэрэглээг нь барагдуулахаас илүүтэй
Хэм нэгдэлийг нь сайтар дэмнэ, тэтгэ
Өдөр бүр үгээрээ урамшуулан
Үнэн зөвөөр ярилцаж байх хэрэгтэй
Өөрийн тусгалыг үрдээ өгч буй
Өөрийн эрчимээ ч цэвэр байлгах хэрэгтэй.

Элдэв бусын хараалын үгээр дайлж
Энэ биеэ дээд мэт мэдүүлэн үрсээ зандраад байвал
Хахир хатуу энэ л эрчимээс чинь
Халгай мэт өргөст үрс торинох болно.
Гараа түлчихээд дараа нь харамсахгүйн тулд
Гаслан бүрийг өөрийн биеэр мэдрэхгүйн тулд

Үр хүүхдээ зөв хэмээр тэтгэж

Үлгэрлэн зөвлөж бүтэн мөртэй хүмүүнийг бэлд
Энэ орчлонд хүн болж ирсэн бүхэн
Эхийн хайраас урган гардаг ч
Цаг хугацааны олон саадаас
Заяа тавилан нь хэлтийж бүдэрдэг юм.

Үүнээс хамгийн их нөлөөлөл нь
Өсөх насны эрчимийн дутагдал байдаг.

Тэр нь юу вэ? гэхээр
Эхийн улаан дусал, эцгийн цагаан дусал
Эвсэн нэгдэж хүний заяаг олсон цагаас л
Хэм нэгдэл гэгч эрчимийн холбоос үүсч
Энэ дэлхийд хүн болж төрөхөд
Ээжийн хайраас эхлэн
Эрчимийг өөртөө хурааж эхэлдэг юм.

Өсөн бойжих үе тутамдаа
Хүртэх ёстой хэмээ авч
Хүний биеийг бүрэн төлжүүлж
Хүмүүн биеийг дангаар захирах
Хүч тэнхээ нь бүрэлдэж дуусдаг юм.

Үүнээс цаашлан өрх бүлийн хэмд нэгдэн
Эр хүмүүн, эм хүмүүний чадамжаа нэмэгдүүлэн үйл юугаа дүүргэх болдог.

Үрийн заяагаа түшүүлэн
Өсөх насны эрчимээр дүүрэн өссөн хүүхэд
Амьдралын унах босох аль ч үедээ
Уруудан, урхаглан ундагүй юм.
Удаан доройтож явдаггүй юм.

Эрчим нь эзэн биеэ мэдэрч дүүрсэн хүний
Оюун ухамсар нь, сүнсэн биеэнд
Сөрөг муу эрчим орох зай завсаргүй учир
Алдаа эндэгдэлийг туулсан ч
Алдаа мадаггүй даваад гарна.

Гэтэл эрчимийн дэмгүй өссөн үрс
Элдэв бүхнээр орлуулах гэж бэдрэнэ
Таарч тохирох хэм олдохгүй
Ташаарч явсаар унаад өгнө.
Архи, тамхи, зугаа цэнгэл, элдэв зүйлээр орлуулах гэж үзнэ
Нэг бол эд баялаг, нэр алдарт шунан, эмээж айхгүй, гэмт хэрэг өдүүлнэ.

Аль аль нь дэмгүй учир
Өөрийн дотор мэдрэмжинд нь
Өнөөх хоосон орон зай байсаар л байна.

Сэтгэл ханахгүй.
Булай бүхнийг үйлдэгчид бүгд
Биеийн эрчим нь хоосон учраас
Аль нэг нөхөх аргыг хайж
Айдас дундаа тэнүүчлэн, алдаа бүхнээ зөвтгөн
Үргэлж дутуугийн зовлонгоос ангижралгүй
Үүрэг ухамсараа ч таних чадамжгүй орших болдог.

Тиймээс өнөө цагыг түүчээлэн ирсэн болон түүчээлэн яваа
Хагас эрчимт үрс та бүхэн
Хойш ирээдүйд өөрсдийн адил
Хагас эрчимт үрсийг ирээдүйд илгээх хэрэггүй
Амьнаасаа таслаад төрүүлсэн юм бол
Амь тэтгэх эрчимээр нь тэтгэ
Биеийг нь төрүүлсэн юм бол
Бүтэн орших эрчимээр нь тэтгэ
Хайрлаж байгаа нь энэ гээд
Хог новшоор өөрсдийгөө орлуулахаа боль
Унах эрчимгүй эдээр тэтгэж
Уураг биеийг өсгөдөггүй юм.

Нийтээрээ та бүхэн ийм байна
Нэг нэгнээсээ дээрдэх юмгүй байна.
Үрсээ хараад хайрлаад байгаа ч
Үлдэх хүнээ бүтэн эрчимгүй өсгөж байна.

Үрс нь үрсээсээ холдсоор
Өөрсдийн эрчим хэмээ, дэмээ
Өөр зүйлсээр орлуулсаар
Амьтай хэрнээ ухамсаргүй
Адгуус төрөлрүү хөрвүүлэх гээд байна.

Хатуухан хэлсэн учиг нь
Хамаг бүгдээрээ л ийм байна.
Тиймээс энэрэл гэдгийг зөв таньж
Эрхэмлэх гэдгийг зөв ух
Цаашлаад, иймэрхүү үлгэн салган үйлээс үүдэлтэй
Саармаг хүйстэнгүүд ихсээд ирвэл
Сайх бүхэн чинь буртаглагдах болно.


Эргэх жамын хаяа тэгширч
Энэ орчил зогсох болно.
Хайрлагдах эрчимгүй өссөн хэн болов ч
Хачин гажид дурлах болно.
Дотор хүн нь оршихгүйтэй адил учир
Доод тивийнхэн биеийг нь эзлэх болно
Ийм л хүмүүсийг олноор өсгөвөл
Эх дэлхий сүйдэх болно.

Жам гэж үгүй болж
Жаяг ёс тодлогдохгүй болно.
Ийм ирээдүйг хүсээгүй бол
Энэ мөчөөс эхлэн үрсээ зөв хүмүүнжүүл
Үрстэйгээ зөрчилөөд байвал эрчим дутуугийн шинж
Үглэж, хэмлэж, зандраад хүлээж авахгүй
Үлдээсэн тэр эрчимүүдээ нөхөхийн тулд
Тухайн цаг үед нь орхигдсон эрчимээс эхлэн
Дэс дараатай нөх
5-настайд нь үрдээ таниулд чадаагүй зүйлс байвал
50-н нас хүрчихээгүй бол тайлбарлан таниулж өг
Үлгэрлэн хэлж яриад таниул
Өөрийн биеийг нь хэрэггүй мэт адлалгүй
Үг хэлээр ухуулан, тайвшруулан таниул
Тиймийн тулд өөрсдөө ч шинээр эхэл
Өөрөө ч давхар суралцах хэрэгтэй.
Өнчин өрөөсөн үрсийг
Өсгөн хүмүүжүүлэгчид нь таниул
Хэдэн талаас нь ухуулан хайрла
Хэрэггүй үгээр хэмлэхгүй өсгө

Өөрсдийн дутуу эрчимийг ч мөн таньж сур
Өр зүрхнээсээ ухан таньж мэдэр
Өөр зүйлсээр орлуулагдан дүүрсэн л байгаа
Өөрсдийн доторх хэрэггүй эрчимүүдээ гарга, цэвэрлэ

Амь эрчимээс чинь гарсан үг, үйлдэл бүхэн
Алив зөвд хэнийг ч чиглүүлэх увдистай
Үрстэйгээ үглэж биш тулж ярилц
Үүрэгдэж биш эвсэж харилцаа үүсгэ
Үг өдөн ярилцаж
Үйл хэрэгийг нь буруушаалгүй таниул
Үр дүнг нь тайлбарлаж өг
Цаашлаад өөрийн биеийг ч таниул
Эцэг, эх, удам ургийнхаа талаар ч таниул
Ухуулж таниулах бүгдийг таниул
Өөрийн биеийг ураг удмын үргэлжлэл
Уг язгуурын хэлхээс гэж таньж мэдсэн үрс
Үргэлж нэр цэвэр, зүс дээгүүр оршихыг эрхэмлэнэ.


Үүрэг зорилгоо таньсан хүн
Хийх үйлээ хянаж чадна
Хамгийн наад захын таньж мэдэх зүйлсийг нь зааж зааварлахгүй байж
Үр хүүхдээ дэлхийн жишигт нийцүүлэх хүсэлтэй
Дэмгүй үйлүүдээ нэг анзаарцгаагаарай
Эхлээд эцэг, эх болцогоо
Үрсээ хүмүүн дөртэй болго
Дараа нь энэ улсын иргэн болго
Түүний дараа дэлхийг танулах нь зөв.

Алд биеэ засахдаа
Адаг сүүлээс нь засдаггүй юм.
Эхлэл эхээс нь зөв чиглүүлэн
Энэ биеээ үе нугламаар нь тэгшилдэг юм.
Эхлэх наснаас нь үе дарааллаар нь сургадаг юм.

Тэгж гэмээ нь зөвийг ухаж
Зүй ёсны жамыг таньж
Зөв бүтэцтэй, зөв эрчимтэй
Зүйд нийцэх хүмүүн болж төлөвшдөг юм.

Айлын олон хүүхдүүдэд алагчлах үзэл сургаж болохгүй
Энэрч гэмээ нь эрхэм болно.
Эмтэлж гэмээ нь эвдэрхий болно.
Тиймээс бүтэн заяаг үрсдээ хүсэж буй бол

Бүтэн эрчимээр тэтгэж өсгө

1.Эхээс төрсөн цагаас эхлэн энэрч хайрлахыг мэдрүүл

2.Танин мэдэх чадамжийг таван наснаас таниул.
– Эцэг, эхийн удмын эмэг өвгөдийг, алдар сууг (бүтэн нэрийг) нь таниул
– Ан амьтад, байгаль дэлхий, нар сарыг, навч цэцгийг, хөх тэнгэрийг, хөрс шороог, нэг бүрчлэн тайлан таниул, хаанаас эхтэйг, хамаарах эрчимтэйг сайтар таниул.

3.Есөн наснаас үйлийг таниул
– Ахуйн үйлийг
– Эрдэм номыг
– Эрхэст тэнгэрийг
– Гариг тооллыг
– Гадаад соёлыг өөрийн чадамжинд нь сайтар мэдүүлж, өнийн ирээдүйд нь хамаатуулан сурга.
– Дэлхий ертөнцийн тухай, эх дэлхийтэйгээ, элгэн садантайгаа, анд нөхөдтэйгөө, аав, ээжтэйгээ, ахас, эхэс, өвгөд буурлуудтайгаа хэрхэн харилцахыг үг бүрчлэн зааж сургаж, уг эрчимийг дүүргэх учиртай.

4. Арван дөрвөн наснаас эхлэн амь, биеийг таниул
– Өөрийн биеийн үнэ цэнийг мэдүүл
– Алд бие нь цаашид юунд зоригдоход болохыг асуу
– Ирээдүйд хиймээр байгаа үйл бүрийг нь тодлон асуу,
– Өөрийн оюун бодолд нь өөрийнх нь талаар таниул
– Аав ээж нь амь биеийг нь ингэж төрүүлж, өсгөсөн
– Бяцхан үр минь ийм, тийм чадамжтай, дурсамжтай байлаа гээд бага насных нь талаар ухамсар оюунд нь сайтар таниул.
Дүүрэх учиртай хэм дүүрэх насандаа л дүүрнэ. Балчир бага биенд нь багтаж ядсан мэдээлэл өгч, элдэв янзын ойлгохгүй зүйлсээр дарж энэ биеийг нь зүдрээх хэрэггүй баймаар.
Одоо бүгд ямар нэг үзвэрийн боол болчихсон, оюун ухамсарыг нь хордуулж гүйцээж байна үрсээ.
Алив бүхэн хэмжээтэй учир аль аль талдаа анхаар ч өөрсдөө ч засар. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Бат-Их Нихүн Хатан  ” ЭРЧИМЭЭР ДЭМНЭ, ҮРСЭЭ ДҮҮРГЭ”

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье