Thursday, September 19, 2024
Home » Өвөг дээдсийн захиас: Ам муутын заяа муу.

Өвөг дээдсийн захиас: Ам муутын заяа муу.

by admin
0 comment

Өрөвдмөөр бяцхаан зарим хүмүүс бидэн дунд мөнхөд оршино.  Тэд нар голдуу нуугдаж, далд хэлбэрээр амьдарч, бусдыг элдвээр доромжилж, тэрнээсээ таашаал авдаг. Өөрсдийнх нь амьдрал дандаа дутуу, сэтгэл зүй дутуу, оюун ухаан дутуу Залхуу заваан дээрээс нь худалч. Бусдын амьдралыг харж дандаа үзэн ядаж хорсож явдаг.Тийм хүмүүсийн шинж тэмдэг дандаа өөрийгөө өрөвдүүлж, Шударга үнэн юм ярьж байгаа мэт аашилж Би бол шулуун хэлчихдэг хүн гэх мэтээр өөрийгөө тодорхойлдог.

Надад сайхан сэтгэл байна. Гол нь сэтгэл гэж тэрийгээ их хүмүүст ярина.  Бусдын хийж бүтээснийг дандаа шүүмжилж өөнтөглөнө. Өөрсдөө юу ч хийдэггүй. Ийм хүмүүсийн ам худал хуурмаг бузар бүхнийг шингээж амьдардаг энэ насандаа Хаа явсан газраа хэн нэгний амьдралыг заавал амаараа хорлох битгий хэл улс түмнийг талцуулж, айл гэр бүл үймүүлж найз нөхөрлөлд сэв суулгаж амьтан хүний амьдралд хүртэл гай болж бузарлаж явдаг Гэхдээ нэг үнэн юм нь ийм хүмүүс хэзээч өөдөлдөггүй.

Эрт цагийн монголын нэг хаан хорон муу үгтэй Шивэгчний худал үгнээс болоод төрсөн дүүгээ хаан ширээг нь булаах гэж байна гэж сонсоод хөнөөсөн байдаг гэтэл дүүд нь тийм санаа огт байгаагүйг мэдэж шивэгчинг хаан маш аймшигтай цаазаар авсан байдаг тэр нь аманд нь шороо цутгаж оёоод цаазаар авсан байдаг юм учир нь ахиж ийм амтай хүн бүү төрөг гэсэн утгатай Хар хэл хорон муу үгээ мөнхөд бусдын тухай ярьж хорлож явдаг хүнийг Шашны номонд урд насандаа зэтгэр байсан гэж үздэг.

Тийм учраас монголчууд Хүний ам хэл маш чухал гэдгийг үзэн ойлгож амны билгээс ашдын билгэ гэдэг ерөөлтэй ард түмэн Шашинд ч тэр бөө мөргөлд ч тэр хар хэл амыг дардаг ном эрдэм зан үйл нь улам дэлгэрч хаа явсан газраа худал хуурмаг зүйлс хүн хооронд ярьж явдаг бузар амтай бузар сэтгэлтэй улсуудыг дарах гэж зориулан хар хэл амны ном зан үйл үүссэн түүхтэй Зарим хүмүүсийн Хар хэл нь хатаж Хагархай ам нь Хумигд гэж хариулдаг байсан домтой

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хар Домч овогт Т.Ангар зайран

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье