Home » Өвөг дээдэсүүд шуналын тухай ийн айлджээ

Өвөг дээдэсүүд шуналын тухай ийн айлджээ

by admin
0 comments

Шунал бол гачигдах өвчин, сэтгэцийн эмгэг. Ханаж цадахгүй байх, эд хогшил, мөнгө цуглуулах, өөрийгөө хэт голох, эрдэм мэдлэгт хэт шунах, хэрэглэхгүй байж олон их дээд сургуульд сурах гэх мэт.
Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чадахгүй болохоор ийм сэтгэцийн эмгэг үүсдэг. Өөртөө хэрэгцээтэй гэдгээ ухамсарлаж чадахгүй болсон тархины эмгэгшил юм.

Энэ нь бага насны үед эцэг эх нь хайр халамжаар дутааж, балчрын авьяас билгийг үнэлээгүйгээс гарах зүүн тархины шүүрэл багасах өвчин юм. Үүнээс урьдчилан сэргийлж болохоос засах арга байдаггүй.

Хүүхэд дөнгөж төрснөөс гурван нас хүртлээ өөрийнхөө хийж чадсанаар урамшиж, төсөөллийн орон зайндаа дараа дараагийн алхмуудаа төлөвлөж байдаг. Энэ үед баруун, зүүн тархины шүүрэл хэв шинжээ олж байдаг.

Энэ үед баруун тархинд зохист бус хэм болох хэт замбараагүй байдал, үл тоомсорлосон хандлага, эцэг, эх, насанд хүрсэн хүмүний эрч хүч, түлхэц, таниулах орон зай дутах аваас тогтоох, төлөвлөх, цээжлэх хөгжил хоцрон баруун тархины шүүрэл насан туршдаа бага байх хэмтэй болон тогтдог.

Хүүхдийг урамшуулж, магтаж, аливаа зүйлийг нь өөрөөр нь хийлгэх, аюул ослыг таниулах, өршөөх зэрэг, мөн эх нь үнэр орон зай, тэврэх хэмээрээ тэтгээгүйгээс улбаатай хүүхдийн зүүн тархины шүүрэл багасч, насан туршдаа бага шүүрэлтэй болно. Ингэснээр хүүхдийн сэтгэн бодох, хийсвэрлэн сэтгэх, төсөөлөн бодох чадвар хумигддаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “Монгол домчийн судар”-ын хэсгээс “Шунал”

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье