Home » Зовж байна гэж хэлж болдоггүй

Зовж байна гэж хэлж болдоггүй

by Aurora

Цагийн аясаар алдаа оноо ээлжилж л байдаг. Хүнд хэцүү даваа нугачаа бүрээс хорвоо тогтож байдаг гэлтэй. Хүн бүр өөр өөрсдийн зам мөрөөр явдаг. Хүн бүрт хайртай хүмүүс, аз жаргалтай мөч, зовлон бэрхшээлтэй өдөр хоногууд байдаг.

Та ганцаараа жаргаагүй, жаргалаа үүрдийнх гэж ташуурах хэрэггүй. Та л ганцаараа зовлон бэрхшээл, хүнд хэцүүг туулаад байгаа юм биш, ухаалаг тайван ханд. Хорвоо дээр 3 төрлийн зовлон байдаг. Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхээ алдаж хагацах нь хэлж барамгүй зовлон байдаг.

  • Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон.
  • Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон.
  • Өтлөхийн цагт үрээ алдах л зовлон гэлтэй.

Иймд гэр бүлийн халуун дулаан орчинг илүүд үзэж байх хэрэгтэй. Хүн өөрийг нь төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн, ач ивээлээ харамгүй өгсөн хайртай дотны хэн нэгнээ алдах нь зовлон юм. Иймд ээж, аав, эгч дүүс, хайртай дотны хүмүүстэйгээ ойр дотно байж, жаргал зовлонгоо хуваалцаж байх хэрэгтэй.

Хүн өөрийн сайн ханиа алдах нь хагацах гансрах зовлон. Эдгээр бүгд хүний амьдралын жам хэдий ч өөрт олдож буй элэг бүтэн аз жаргалтай мөч бүрийг элгэн садан, үр хүүхэд, хань ижилдээ зориулж, тэдэндээ цаг зав гаргаж байх нь чухал.

Хорвоо ямар ч байж болноо. Эд баялаг мөнгө төгрөг олдохдоо олдоно, олдохгүйдээ олдохгүй. Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй. Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан. Зөрөөд өнгөрөх инээмсэглэлээс ч аз жаргалыг мэдэр. Та бол дахин давтагдашгүй хамгийн үзэсгэлэнтэй. Гуних гэж, ганцаардах гэж төрөөгүй юм шүү. Амьддаа бие биенээ хайрла.

Эх сурвалж: Э.Эрдэнэбаатар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!