Home » Булгийн усны ид шид: Зуны улиралд өглөө эрт хүйтэн булгийн усаар толгойгоо шавшвал цус хөөрснөөс болсон толгойн өвчин арилна.

Булгийн усны ид шид: Зуны улиралд өглөө эрт хүйтэн булгийн усаар толгойгоо шавшвал цус хөөрснөөс болсон толгойн өвчин арилна.

by Aurora

Булаг. Газрын ул хөрсний усны түвшин (гүний ус) газрын гадарга руу дээшлэн ил гарсаныг булаг гэнэ. Булаг голдуу хөндий, уулын хажуу бэлд үүссэн байдаг. Усны хувьд нарийн ширхэгтэй янз бүрийн чулуулгийн нүх сүвээр дамждаг тул цэвэр тунгалаг (цэнгэг ус) байх нь элбэг.

Бусад тохиолдолд төрөл бүрийн давс, хий, металл, хүчлээс гадна цацраг идэвхт газрын ховор элемент агуулагдана. Эрдэс бодисын агуулга ихтэй булгийг эмчилгээнд ашигладаг бөгөөд бид рашаан гэж дуудах нь олонтаа. Булгийн ус нь амтлаг амттай, сэрүүн, хөнгөн, тэгш чанартай.

Ундаасаж цангах, ходоод урвах, цус шарын халуун дарах, сэтгэл санаа тавгүйтэх, шарын суулгах зэргийг засдаг тул настай хүн амьд булгийн ус хэмээн шүтэж 2 гараараа битүүлж авч уудаг. Өвөл зун тасралтгүй ундардаг булгийг амьд булаг гэнэ. Зун ундраад, өвөл хаагддаг булгийг сөхөрмөл булаг гэдэг.

Булгийн ус оюун ухаан хурцатгах, судлыг сүв онгойлгох, архинд шартах огиулах цус шар арвидах ба хорын өвчинд тустай. Булгийн усыг Монгол эмийн сударт хуурай газрын булгийн ус хөнгөн, хадархаг газрынх тэгш, нойтон газрынх хүндэвтэр, уулынх хатуу, талынх зөөлөн чанартай гэж бичсэн байдаг.

Булгийн усаар угаалга хийх, могойд хатгуулсан шарх, битүү яр хавдар, нүдний өвчин зэргийг засдаг. Мөн ес эхэлсний дараа 81 өдрийн өглөө бүр булгийн буцалсан уснаас нэг аягыг ууж усан хавангийн хорыг тайлах, ходоодны шарын өвчнийг арилгадаг уламжлалтай байсан байна. Зуны улиралд өглөө эрт хүйтэн булгийн усаар толгойгоо шавшвал цус хөөрснөөс болсон толгойн өвчин арилна.

Булгийн усны ойр нус цэрээ хаях, бие засах, хэрүүл маргаах хийхийг эртнээс цээрлэж ирсэн билээ. Мөн булаг усны ойролцоо хаяг хаягдлаа орхих, татсан тамхины ишээ бүү хаяаарай. Эх дэлхийгээ хайрлая.

Эх сурвалж:  mn.wikipedia.org/Эх Дэлхий

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!