Home » Өөрөөрөө байх ухаан: Ухаантай юм шиг байх нь өөрийнхөө ухаан мулгууд л ороогдохын нэмэр. Баян болж жүжиглэх нь өрөндөө ороогдохын нэмэр.

Өөрөөрөө байх ухаан: Ухаантай юм шиг байх нь өөрийнхөө ухаан мулгууд л ороогдохын нэмэр. Баян болж жүжиглэх нь өрөндөө ороогдохын нэмэр.

by Aurora

Хэт төлөв байх нь сэтгэлийн тэрсэлдээн, уур уцаар, баяр баяслаа илэрхийлэхгүй тул муу байдаг.
Зочин: Би бас тэгээд байна. Өөрийгөө амар амгалан болгох гээд доторх эмоц, сэтгэл хөдлөлөө албаар дараад байдаг, би. Онгод: Тэр чинь л эвэрлэг давхаргын хавдар болоод дуусдаг шүү. Сэтгэлээ нуух нь эд хоорондын хавдар болдог. Эд хооронд хоёр эсийг холбож буй жижигхэн холбогч байгаа биз дээ.

Тэр нь буруу ургаж хавдар үүсдэг байхгүй юу. Хэтэрхий их сэтгэлээ нуугаад байвал тийм хадаас ургачихна аа. Хэт их нуух дэмий дэмий, хавдар хэрэг байхгүй ээ. Өөрийнхөө төрхийг яг байгаа төрхөөрөө хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлнэ гэдэг чинь сайхан мэдрэмж шүү дээ.

Энэ хорвоод яах гэж би гэх цор гагц хүмүн буйгаа мэдэрч байна шүү дээ. Өөрөө өөрөөрөө байхгүй үед өвчин үүснэ. Хоргүй хавдар үүсдэг. Хортой биш. Гэтэл тэр хоргүй хавдар дээр эрчмийн буруу нөлөө буюу хараал, жатга, хэл ам суучихаар чинь хоржин хувьсдаг.

Хүний сэтгэл ханамжгүй байдал чинь л хавдрын эх улбаа. Ухамжтай юу. Зочин: Тэгтэл хүмүүс архи дарс ууж байж л сэтгэлээ нээж гаргадаг гээд байдаг ш дээ. Онгод: Заавал гадаад хүчний нөлөөгөөр өдөөгч хэрэглэж байж өөрийгөө илэрхийлнэ гэдэг чинь өөрөө эмгэг биз дээ.

Хүн уулзаад уухгүйгээр ярьж чадахаа больсон байна гэдэг чинь л эмгэг тогтолцоо. Бидний хоохолзсон эмэгчүүд нь бие биенээ харахаараа үг ундраад, хэнийгээ яаж муулахаа бодоод эхэлдэг байхгүй юу, өөрөөрөө байх гээд. Тэгж өвчнөөсөө сална шүү дээ. Мэдээж, хавчих үе байлгүй л яахав.

Тэгээд л эмэгчүүдийнхээ нөхөрлөл дээр очоод өвчнөөсөө сална. Урсгана дөө. Тэр чинь урсаж, ундарч байж ангижирдаг зүйл юм чинь. Гэхдээ бас анхнаасаа бүдүүлэг урсгаад сурчихсан бол тэр нь бөөлжистэй адилхан зүйл учраас дэмий. Бүр охин байхаасаа зөв боловсон урсгах ухаанаа мэддэг, таньдаг, заалгадаг юм.

Зочин: Тийм шүү дээ. Хаана юу ярихаа мэддэг Онгод: Хаана, юу ярихаа бодох хэрэггүй. Зүгээр л мэдэрдэг байхад болно. Зочин: Угаасаа зарим хүмүүстэй ярих ч юм олдохгүй байхад заримд нь урсаад байдаг. Онгод: Яг тэрийгээ л хүлээн зөвшөөрүүл. Энэ нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, “Өө, энэ эмэгтэй чинь байгалийн ийм үзэгдэл юм байна.” гэдгээ мэдрүүлж, хүндлүүлж байвал л бол оо.

Ухамжтай юу. Тэгэхгүй өөрөөсөө өөр дүр бүтээгээд яах ч гээд байгаа юм, хаачих ч гээд байгаа юм, хэн ч болох гээд байгаа юм?. “Би” чинь “би”-гээ л бүтээж буй биет шүү дээ. Өөрөөсөө өөр үлгэрийн ч юм шиг, хүнийх ч юм шиг амьдрал бүтээж, тэгж алтан дурсамжаа бузарлаад яана аа.  Ухаантай юм шиг байх нь өөрийнхөө ухаан мулгууд л ороогдохын нэмэр. Баян болж жүжиглэх нь өрөндөө ороогдохын нэмэр.

Үүнийгээ л хийж явна. “Би ийм!” гээд зарлан тунхаглах тэнхээтэй байхад л болно. Зарим нь “Соёлтой ч юм шиг явъя” гэдэг дээ. Тэгэхээр соёл боловсрол өөр асуудал шүү. Тэнд ороогдох зүйл байхгүй. Яагаад гэвэл тэнд чамаас гарах зүйл гарахаараа л гардаг. Чи жүжиглэж чаддаггүй. Соёл боловсрол бол жүжиг биш. Чи мэдлэгтэй болж жүжиглэвэл мэдлэгтний 3 асуултад л унана.

Тийм биз дээ. Тэгэхээр жүжиг болж чаддаггүй байхгүй юу. Харин баян болж жүжиглэх нь өрөндөө ороогдоно. Өөр хүний зан араншинг өөр дээрээ хуулж тавьж, өрөөлийн амьдралаар өөрийгөө ороож жүжиглэж болдог. Эм хүмүн чинь төрөлхийн жүжигчин, жүжиглэх өндөр авьяастай юм болохоороо өөрийгөө ч олохоо больтлоо жүжиглэж чаддаг юм.

Эх сурвалж: Зөв үү, тав уу подкастаас Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!