Хэцүү үе үргэлжлээд байдаггүй, харин хэцүү хүмүүс л. Амьдралын аз жаргал, баяр баясгалан танаас л эхтэй. Шуурган дундуур алхахаа үргэлжлүүл. Таны солонго нөгөө талд хүлээж буй. Хүнд муу хэлэгдэх яахав ээ. Буруу юм хийгээгүй хойно эрт орой нэгэн өдөр үнэн, худал нь ялгарч, зөв буруу нь жинлэгдэнэ. Алдаж, оносон ч гараа хумхиж бүү суу. “Гадаад дайсан бол түр зуурынх. Харин дотоод дайсан бол мөнхийн дайсан.”/Чингис хаан/.
Хэн дуртай нь чамайг уурлууж бас инээлгэж чадаж байгаа биз. Бусдаас хамааралтай байдлаа багасга. Модноос жимс хүлээж байвал мөчрийг нь бүү хугал. Хүнээс сэтгэл хүлээж байвал итгэлийг нь бүү алд. Зөв явахад зөв зам зурайдаг. Зөв сэтгэхэд зөв үг ургадаг. Зөв хэлэхэд зөв тавилан бүтдэг. Хайхалтай хүмүүс, хайхалтай тохиол, гайхалтай боломж бүхэн зөв бодлын цаана, цэгээн бодлын үзүүрт хүлээж байдаг.
Үрт хүн үрээрээ, биeт хүн биeэрээ эдэлнэ гэдэг. Хүний мууг бүү үз, бүү ид хав болго, хов бүү ярь. Амьдрал гэдэг чинь тэсэж туулдаг, зовлон зүдгүүр биш, мэдэж, мэдэрч, ухаажин жаргах “Амьдрал” хэмээх их сургууль юм. ЭЭЖ бол таныг 9 сар хэвлийдээ, 3 жил гар дээрээ, зүрх сэтгэлдээ үүрд тээж явдаг хүн шүү. Өсөхдөө эдэлсэн жаргалаараа өтлөхөд нь хариу барь эцэг эх дээ. Жаргах даа амссан хайраараа буцахад нь сэтгэл гарга эцэг эх дээ.
Хүний нүдийг нулимстай болгохыг хэн ч чадна. Харин тэр нүдэнд аз жаргалын оч гийлгэхийг онцгой нэгэн л чаддаг. Зөөлөн байдаг нь хүндлэл + ухаан + тэвчээр гуравын нийлбэр юм шүү. Сул доройтой андуурах хэрэггүй. Өдөр бүр сайхан биш байж магадгүй, гэхдээ өдөр бүрт ямар нэг сайхан зүйл байдаг.
Хэнд сэтгэлийн тэнхээ байна. Түүнд дандаа гарц нь олддог. Сул орхих нь таны энергийг дүүргэж байдаг. Бүтээлч байдал зөвхөн хүчин чармайлтаар ирдэггүй. Дэлхий дээр сая сая хүмүүс тэмцэж, сэтгэл зовж байдаг ч тэд бүтээлч байж чаддаггүй. Иймээс өөрийнхөө төлөө багахан цаг гаргах нь таны амьдралын чанарыг сайжруулдаг.
Утсаа цэнэглэдэг шигээ өөрийгөө өдөр бүр цэнэглээрэй. Таны дотор агуу их хүч оршин буй. Амьдрал бол боломж, бүү алд. Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир. Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл. Амьдрал бол хайр, түүнийг хайрла. Амьдрал бол зовлон, түүнийг даван туул. Амьдрал бол оньсого, түүнийг таа. Амьдрал бол гэрэл гэгээ, түүнийг мэдэр. Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Сэтгэлээ нээхүй