Таван махбодийн онол, Арга билгийн сургаал нь уламжлалт анагаах ухааны гол тулгуур болдог.
Эрхтэнүүд арга билиг онолоор хосолж, таван махбодь болон хуваагдаж хоорондоо эх-хүү, нөхөр, дайсан гэх мэтээр харилцан маш нягт холбоотой үйл ажиллагаа явуулдагыг орчлон ертөнцтөй холбон тайлбарладаг гайхамшигт онол бол энэ юм.
Хүний биеийн бүх эд эрхтэн харилцан уялдаа холбоотой бөгөөд эрхтэн тус бүр нь өөрийгөө өвчилсөн эсэхийг илэрхийлэх толь эрхтэнтэй байдаг.
Уушиг (бүдүүн гэдэс) нь төмөр мах бодьтой намарын улиралд өвдөх магадлал их бөгөөд өвдсөн эсэхийг мэдэх толь эрхтэн нь хамар юм. Ханиад хүрсэний дараа хамарнаас нус гоождог бөгөөд бүр хүндэрч цэртэй болдог энэ нь уушигний гуурс нүхэнд байдаг шингэн зүйл нь хүйтэнд даарсанаас болж бүтэцээ өөрчилж гадагшилж байгаагийн нэг илрэл юм.
Бөөр (давсаг) нь усан мах бодьтой өвлийн улиралд өвдөх магадлал их, өвдсөн эсэхийг мэдэх толь эрхтэн нь чих юм. Бөөр нь биеийн тамир тэнхээг хариуцдаг эрхтэн учираас бие сульдаж ядрахад өвдөж, чихээр шуугиж хатгуулах байдлаар илэрдэг, бөөрний үйл ажиллагаа алдагдвал хөгшрөлтийн явц маш хурдан явагддаг.
Бөөрний хөгжлийн үе шатаас хамаарч эмэгтэй хүний биеийн хөгжлийг 7 жилээр үечлэн, эрэгтэй хүний биеийн хөгжлийг 8 жилээр үечлэн тайлбарладаг бөгөөд бөөр бол амьдралын үндэс гэж үздэг. Бидний өвөг дээдэс доороосо даарах нь бөөрөнд муу хэмээн даарах, доргихоос сэргийлж бүсээ чанга бүсэлдэг байжээ.
Элэг (цөс) нь модон мах бодьтой хавар өвдөх магадлал их учир хаврын улиралд шар өвчин маш ихээр дэгддэг. Өвдсөн эсэхийг мэдэх толь эрхтэн нь нүд юм. Шарласан хүний нүд ногоон байдаг нь элэг цөстөй холбоотой. Архи уусны маргааш нь нүд улаан болсон байдаг нь уусан архийг задалж хоргүйжүүлэхийн тулд элэг бүх хүчин чадлаараа ажиллаад тамир нь барагдсаныг илтгэдэг.
Зүрх (нарийн гэдэс) нь гал мах бодьтой, зуны улиралд өвдөх магадлал өндөр учираас зуны аагим халуунд зүрхний шигдээс болох нь элбэг байдаг. Зүрхний толь эрхтэн нь хэл юм. Хэлэнд их хэмжээний өнгөр тогтох, хэлний өнгө өөрчлөгдөх нь зүрхэнд ямар нэг асуудал байгаагийн шинж юм.
Ходоод (дэлүү) нь жилийн 4 улиралын сүүлийн 21 хоногоос эхлэж өвддөг. Учир нь хоолыг бид жилийн бүх улиралд иддэгтэй холбоотой. Ходоодны толь эрхтэн нь уруул юм. Уруул хатаж арьс нь хуулрах өнгө нь улаан эсвэл хар хүрэн болох нь ходоодонд асуудал байгааг илтгэнэ.
Саарал үргэлжилсэн сумны /Дайсан буюу дарангуйлагч/ дагуу мах бодийг тайлбарлавал: Ус галыг унтраана, гал төмрийг хайлуулна, төмрөөр хийсэн сүхээр модны хэлбэр дүрсийн өөрчилнө, мод газарын хөрс шороог сэндийчилж ургана, шороогоор хийсэн далангаар усны урсгал голидролыг өөрчилнө.
Сум заасаны дагуу эрхтэнээр нь тайлбарлавал : Юмнаас айж эмээхэд бөөр өвчилдөг бөгөөд хүүхэдийг загнах эсвэл зодох үед өмдөндөө шээдэг энэ нь бөөрнөөс ялгарсан шингэн давсаганд очоод айх үед үйл ажиллагаа нь доголдож өөрийн мэдэлгүйгээр гадагшилж байгааг илтгэнэ./ Арга эрхтэн нь давсаг, билиг эрхтэн нь бөөр /
Бөөр өвдвөл зүрх өвдөнө /Бөөр зүрхийг дарангуйлна/, айх үед өөрийн мэдэлгүй зүрх дэлсдэгийг та анзаарсан байх.
Зүрх нь уурлаж бухимдахад ихээр өвчилдөг бөгөөд зүрх өвдвөл уушиг /Зүрх уушгыг дарангуйлна/ өвдөнө.
Зүрх дэлсэж байсанаа нэг мэдэхэд учиргүй амьсгаадсан байдаг.
Уушиг нь уйлж унжихад өвчилдөг бөгөөд уйлахад хамарнаас нус гардагийг хүн бүхэн мэдэх буйзаа. Уушиг өвдвөл элэг өвдөнө. /Уушиг элгийг дарангуйлна/ Элэг нь цөсийг ялгаруулж цөсний хүүдийрүү шахдаг. Цөс нь нарийн гэдэс рүү юүүлэгдэж бидний идсэн хоол хүнсэн дэх өөх тосыг задалдаг.
Элэг өвдвөл ходоод өвдөнө, ходоод нь сэтгэл санаагаар унах юманд санаа зовоход өвчилдөг, ходоод өвдвөл буцаад бөөрийг өвчлүүлдэг. Эндээс үзэхэд бидний бүх эрхтэн бие биетэйгээ харилцан уялдаа холбоо хамааралтай ажээ.
Тиймээс ямар нэг өвчнийг оношилж, эмчлэхдээ тухайн өвчнийг үүсгээд байгаа шалтгааныг зөв олж тогтоох, бусад эд эрхтэндээ хэрхэн нөлөөлж буйг харгалзан эмчлэх нь хамгийн зөв арга юм.
Уламжлалт анагаах ухаанд эрхтэн заавал хосоороо өвддөг гэж үздэг нь энэ онолын зөвхөн нэг хэсгийг илэрхийлсэн үг юм. Бид аливаа өвчин тусахаараа тэр өвдсөн эрхтэн дээр нь ач холбогдол өгдөг бол байгалийн хууль, 5 махбод, дорны Уламжлалт анагаах ухааны онолоор бидний гол 5 цул, 6 сав эрхтэн маань өөр хоорондоо нягт уялдаа холбоотой, харилцан бие биенээсээ хамаарч байдаг бүхэл цогц үйл ажиллагаа юм.
Эх сурвалж: Habits for yoga