Home » Өдөрт 12 удаа эцэг эхээрээ тэврүүлсэн хүүхэд хөгжин цэцэглэдэг

Өдөрт 12 удаа эцэг эхээрээ тэврүүлсэн хүүхэд хөгжин цэцэглэдэг

by Aurora

Ямар ч насны хүүхэд өдөрт хамгийн багадаа 4 удаа эцэг эхээрээ тэврүүлэх /юм уу үнсүүлэх/ хэрэгцээтэй байдгаас, 8 удаа бол байх ёстой хэвийн норм, харин 12 удаа тийн тэврүүлсэн /эсвэл үнсүүлсэн/ хүүхэд хөгжин цэцэглэдэг гэнэ.

Харин хэдүүлээ том болж буй өсвөр насны хүүхдээ хэрхэн яаж өдөрт 12 удаа тэврэх вэ?

Өглөө сэрэнгүүт нь, хичээлдээ явахад нь, орой сургуулиасаа ирэхэд нь, тэгээд унтахаас нь өмнө гэх мэт. Гэвч энэ хэд нийлээд нийлээд дөнгөж 4 л болж байна. Тиймээс 12 гэсэн тоогоо гүйцээж хүүхэдтэйгээ холбогдох өөр арга саам хайх хэрэгтэй.

Үүнд: зулайг /даахийг/ нь үнэрлэх, хоолны ширээнд зэрэгцэн суухдаа гарыг нь атгах, сэтгэлээр унаж гунихарсан үед нь хажууд нь сууж мөрөөр нь тэврэх, ярихдаа нүд рүү нь харах, юм хэлэхэд нь тонгойн ойртох, санамсаргүй мэтээр гар дээр нь гараа тавих, юм хэлэхдээ мөр юмуу бугалга эсвэл шуунд нь зөөлөн хүрэх… гэх мэт

Өсвөр насны хүүхэд, нэн ялангуяа охид бие биенээ тэврэн аргадах тайвшруулах мэтээр хөьгүүдийг бодвол үеийнхнээсээ хүрэлцэхүйн хэрэгцээгээ хангаж бдаг хэдий ч, энэ нь эцэг эхийн үр хүүхэддээ өгдөг хүрэлцэхүйгээс ангид тусдаа бөгөөд үүнийг орлуулж чаддаггүй гэнэ.

Яагаад гэвэл хүүхдийн хувьд эцэг эхийн түшиг, нөөлөг, тэврэлт аргадалт, үнсэлтийг орлуулж гүйцэх юм энэ орчлонд байхгүй гэж бна. Эцэг эхээсээ хүрэлцэхүйн ээнэгшилт дулаан мэдрэмжийг авч чадаагүй хүүхэд хайрыг хамаг л буруу газраас хайж эхэлдэг. Үүнд хэт эрт бэлгийн харьцаанд орох, мансууруулах болон элдэв хорт бодист донтох ордог гэнэ.

Ер нь хэт эрт бэлгийн харилцаанд орох, элдэв гаж секс сонирхох, насанд хүрсэн хойноо ч секст хэт их ач холбогдол өгөх зэрэг нь тухайн хүн бага балчир насандаа эцэг эхээсээ хангалттай хайр авч чадаагүй юм уу, ямар нэг гаж мэдрэмжийг хэн нэгнээс зүй бусаар авч хохирсон … зэрэг бага насны хар бараан юм л эдгэрч чадахгүй яваад буйн илрэл гэнэ.

Эх сурвалж: Д.Болортуяа

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!