Хүү минь сонсогтун. Хамгийн том баялаг бол ухаан юм.
Хамгийн аймшигтай ядуурал бол мэдлэггүй байх. Хамгийн аюултай нүгэл бол өөртөө хэт бардах зан.
Үр хойчдоо үлдээх агуу бэлэг бол чин сайхан сэтгэл юм.
Хүү минь. Мулгуу хүнтэй нөхөрлөх хэрэггүй. Учир нь сайныг хүсэхдээ тэр чамайг хорлох болно…
Нарийн хүнтэй нөхөрлөхөөс сэрэмжил. Учир нь чамд тусламж хэрэгтэй үед тэр яарахгүй…
Мөн атаархуу сэтгэлтэй нэгэнтэй үерхэх хэрэггүй.
Учир нь чамайг бяцхан зүйлээр худалдана. Худалч хүнээс хол бай. Учир нь тэр холыг ойрхон мэтээр, дэргэд чинь байгааг алс хол мэтээр төвөггүй ойлгуулах болно. хэмээн захижээ.
Эх сурвалж: Mr.AZBAYAR