Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Хүмүүний ёс журам сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун: 1.Эл төрсөн биед Дөрвөн мөч буй гэлээ ч Эрдэмт ганц толгой Эзэн эрхэт буй за

2.Амраглахуйн урьд бүү халд Асрахуйн урьд бүү айлга Албат лугаа бүү арцалд Ах дүүстэйгээ бүү муудалц 3.Дэргэдэх хүмүүнээ бүү элдэвчил Дэр нийлүүлснээ бүү гоочил Дэмий балайтай бүү нөхөрлө Дээдсийн өмнө бүү таахалз
4.Үзэгдэхүйн сайхнаар тоогдмуй Үйлийн сайнаар алдаршмуй Сэтгэлийн сайхнаар ханьсмуй Ухааны сайнаар хүндлүүлмүй 5.Ахас өтгөсийг Дээдлэн хүндлэгтүн Ятган сургасныг Ёсчлон дагагтун 6.Үзтэл үнэнээр явагчыг Үргэлж өргөн хүндлэгтүн Үнэхээр гэмт хүмүнийг Үтэр гэсгээн цээрлүүлэгтүн
7.Хууран мэхлээди Хоёронтоо хоживч Гурван удаад Хонгоо хорсгуулмуй 8.Булхайцан наадвал Бурууд амташмуйБие гүйцсэн хойно Бүгдэд жигшигдмүй 9.Өөдлөх заяа үгүй Мунхаг хүмүн Өр ширэнд баригдаад Төрөл саднаа Төрөл арилжтал Зовоох энүүхэнд аж
10.Авир муугаас болж Ялд унасан хойно Ах дүүс мину Аварсан үгүй хэмээн Айлган хилэгнэж Гомдон гаслах хүмүн Шаварт шигдсэн Адгууснаас ялгаа юун 11.Эвлэснийг эвдэх Хялбар буй за Эвдэрснийг эвлүүлэх Бэрх буй за12.Өөрийн гэмийг Бусдад бүү тох Өрөөлийн гавьяаг Өлбөлзөн бүү луйвард
14.Өөрийн биеийг Ихэд бүү бод Өрөөл бусдыг Дорд бүү бас 15.Хойчис үрсийн Эв эе бат бол Хамаг монгол Энхжин жаргамуй 16.Олзонд шунаж Тэнэж яваад Ганзгаа гээгч Гаслан гэмшмүй 17.Сайн муу хоёрт Сацуу сургамж буй Сайн явснаа Санан хичээгтүн Муу явснаа Жигшин хичээгтүн
18.Уулын төдий Алт хурааж Сахин зовсноос Аму төдүй Эрдэм сурч Хэрэглэбэл дээр буй за 19.Буулгаагүй модноо Хурц сүх хэрэг болмуй Буулгасны хойно Уран гарт хэрэг болмуй 20.Зүгээ мэдэхгүй байж Замчилж яахин чадах аж Зөвийг мэдэхгүй байж Бурууг яахин таних аж
21.Өвөг эцэг дээдсээ Үл хүндлэхийг цээрлэ Өөрийн эцгийн сургаалыг Эс дагахыг цээрлэ 22. Эрх сүр ихтийг Зулгуйдахыг цээрлэ Эрдэмт суу билигтийг Адлахыг цээрлэ 23.Олз омогт шунан Нөхрөө хорлохыг цээрлэ Ор суудалд шүлгэнтэн Ноён болохыг цээрлэ
24.Хүмүний мөсөө гээж Бусдыг зовоохыг цээрлэ Хүргэсэн тусыг мартаж Басамжлан дарлахыг цээрлэ 25.Өрөөл бусдын Өгөөгүйг авахыг цээрлэ Өр босгосноо Үл төлөхийг цээрлэ Өр үгүй бол баян бусуу
26.Амин зуурын Ашиг харж Бус хүмүнийг Шамшихыг цээрлэ 27.Өр төлөөсөнд ороо хүмүн Өөрийн эцгээ ч хохироомуй Үгээ булзагч алив хүмүн Үхсэн хойно ч нэр хугарамуй 28.Бусдын эмийг Сэртэндэхийг цээрлэ Бөгсний бузрыг Халдаахыг цээрлэ
29.Бусдын эртэй Нөхцөхийг цээрлэ Бусармаг завхайг Жигшин цээрлэ 30.Голомтын гал Айлын амь буюу Мэсээр бүү жич Аюулгахыг цээрлэ 30.Тулга дээрх тогоо Тэжээгч адил буюу Хутга мэс бүү дүр Хүндлэхүйд цээр болго 31.Авах завшихыг Урьтал болгохыг цээрлэ Аламгай залхууг Ужид болгохыг цээрлэ
32.Ишгэндээ ишиглэх ахул Үр төл тасрахын шинж Хургандаа хээлтэх ахул Хонин сүрэг хомсдох шинж 33.Өсөхүйн жаргал Өглөөний нар мэт Өтлөхүйн жаргал Өдөржийн нар мэт 34.Төрөөд төлжөөд Төгсөх жамыг Өт хорхой ч Өлхөн дагамуй Төрсөн биеэ Засан хүмүүжээд Өөдлөн явахыг Хүн бүр чадмуй
35.Зовлон бэрхийг туулахуй Эл бие элэгдэш үгүй мэт Зорьсон үйлсээ бүтээхүй Эл нас даанч охор мэт 36.Хөх мөнх тэнгэрийн дор Хөрсөт эл этүгэн дээр Төрсөн ахул төгсдөг ёсонг Тэрслэн сөрж хэн чадах аж
37.Өтгөсийг асрах ёсонг Өнөд бүү цалгардуул Өнчисийг тэтгэх ёсонг Өнжих алгасахыг цээрлэ 38.Голомтод дүрэлзсэн гал Газарт буусан нар буюу Голомтоос дүрэвсэн гал Гай удах түймэр буюу 39.Газраас ундрах усан Амь тэтгэх эх буюу Газар живүүлэх усан Амь таслах гэсгээл буюу
40.Хүлэг сайн морь Хур хүчит ахудаа Хулан чихэт адил Хурдан довтлох аж Хур тарга үгүйдээ Харайж чоно адил аж Тар сайн ахудаа Талын туулай адил аж 41.Ухаан хэр гүнийг Өгүүлэх үг илчилмүй Үйлс хэр зөвийг Үйлдэх бүтээх үзүүлмүй
42.Ёс мэдэхгүй хүмүнээс Явдал сайт морь дээр Төр мэдэхгүй ноёноос Зан сайт тэнэг дээр 43.Биеэ засан үл чадагч Гэрээ засна гэхүл инээдэм Гэрээ засан үл чадагч Төрөө засна гэхүл шившиг 44. Омог омтгойн Уршиг үлэмж Оройтхоос өмнө Сэрж сэрэмжил
45 .Айлаас хүргэсэн Идээний савыг Хоосон бүү буцаа Эргэмсэг ёсонг дага 46.Амар мэнд Асуусны хариуд Ахас өтгөс Үл дуугарах ахул Гэмээ мэдэн гэмш 47. .Амрагийн өгүүлсэн Сургаал захиасыг Алс хол одовч Сэтгэлээс бүү гээгтүн48.Өмөг ах дүүс үгүй Өсгөх эцэг эхгүй Өнчисийг асран тэтгэ Өөрийн үрс адил өсгө Өнчисийг асрах үйлс Өөдлөх төрийн ёсон буюу
49.Эцэг эхээ үл хүндлэгч Эргүү малаас ялгаа юун Эцэг эхээ үл асрагч Хүмүний адаг мунхаг буюу 50. Харавтар шувуу тэжээж Харцага шувуунд тавивал Халиран айж бэргээд Хулганы нүх сахих аж Харцага шувуу тэжээж Харигуна шувуунд тавивал Халин дээш цойлоод Хачир ёлд халдах аж
50.Галыг бие дор авч явах Хал үгүй хялбар буй за Усыг бие дор авч явах Урсан асгарах бэрх буй за Буй биеэ ихэд бүү бод Бусдын эрдмийг дорд бүү үз 51.Мал хөрсөтийн шим Хослон шүтэх ахул Өлдөх,хомсдон зүдэхээс Холдон ангижирмуй
52.Итгэлтэн олон буй за,гэвч Өөрийн бие мэт итгэлт үгүй Дотносох олон буй за,гэвч Өөрийн сэтгэлээс дотно үгүй 53.Аварга биет эл амьтас Алалдах дайсан бус Адгуус төрөлтөн буюу Алж хороогоод яах 54.Адгуус амьтан гэлээ чАмар жимэийг хүсмүй Хатгалдахуйд хэрэглэж Хядах хөнөөхийг цээрлэ
55.Үгийг бүү сонжуул Өтгөсийг бүү хилэгнүүл Дуу ихтийг бүү давруул Дутуу ухаантыг бүү өргө 56.Халуун зуураа бүхүйд Хархан бяруунаас номхон яв Хатгалдах дайсан ирвээс Харцага шонхор мэт довтлон яв 56.Нааш харж нүүр үзүүлж Цааш харж бөгс харуулбал Хэлэлцэх хүмүн,иргэн үгүй Хэрэлдэх нохос үгүй болмуй.за
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Алтан урагт захихуй Хүмүүний ёс журам сургааль/