Өдөр тутам дахь амьдралын uайхамшийг харах эсэхээ өөрөө л мэд. Та юу харахыг хүсэж буйгаа л харах болно. Амьдралын хамгийн чухал эрхэм зүйл бол гэр бүл. Мөнгө таны нулимсыг арчихгүй, алдар нэр таныг тэврэхгүй, албан тушаал таныг жаргаахгүй.
Бүх зүйл үнэд орж буй одоо цагт хүн чанар хямдхан болж дээ. “Өөрийн гэмийг бусдад бүү тох, өрөөлийн гавъяаг өлбөлзөн бүү луйвард” (Чингис хааны сургаал) Хүмүүс амьдралын урт удаан нугачаанд төөрөлдсөн байх нь элбэг, тэд өөрөөрөө байх нь ямар гэдгийг мартсан байх нь олонтоо. Өөрийгөө дахин ол.
Хувийн сахилга бат өөрийн бодолдоо эзэн байхаас эхэлнэ. Хэрэв та юу бодож буйгаа хянаж чадахгүй бол юу хийж буйгаа хянах боломжгүй. Эмэгтэй хүн бол давах ёстой даваа, эзлэх ёстой өндөрлөг биш. Мэдрэх ёстой бороо, амтлах ёстой жимс, дагах ёстой салхи, харах ёстой үзэсгэлэн гоо юм.
Дотоод хүнийг нь мэддэг болоход гадаад төрх нь сонирхол татахаа больдог. Жинхэнэ гоо үзэсгэлэн хүний дотор оршдог. Орчлонг танья гэвэл өөрийгөө тань. Амьдралаа өөрчилье гэвэл сэтгэлээ л өөрчил. Гомдол дотор чинь горойгоод байвал саранд хэлээд ариусгачих.
Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргөөрэй. Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явах гэдэг хойшидын үр удамдаа хийх хамгийн том буян юм.
Танд юу ч тохиолдсон бай зовлон эсвэл жаргал, ямагт дундыг барьж сэтгэлээ түвшин байлга. Энэ замаар явбал зовлонгийн хүлээс алдарч та туйлын үнэнд хүрнэ. Бүх зүйл энерги бөгөөд та үүнийг өөрийн бодлын хүчээр удирддаг.
Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг. Дуртай зүйлээ хийнэ гэдэг бол эрх чөлөө. Хийж буй зүйлдээ дурлана гэдэг бол аз жаргал. Амар хялбарын эрэл эзнээ иднэ. Ах дүүгийн хэрүүл удамаа иднэ. Дотроо зөв бодолтой хүн амьдралд илүү сэтгэлийн дархлаатай байдаг. Гоё, хүчирхэг хүмүүс зүгээр л гараад ирдэггүй. Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээж, бий болгосон байдаг.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Сэтгэлээ нээхүй