Home » Бодол сөрөг байх тусам амьдрал хүнд. Бодол эерэг байх тусам амьдрал жаргалтай. Хэрэггүй хүмүүст үгээ бүү гарзад.

Бодол сөрөг байх тусам амьдрал хүнд. Бодол эерэг байх тусам амьдрал жаргалтай. Хэрэггүй хүмүүст үгээ бүү гарзад.

by Aurora

Хэрвээ та ярьж буй бол энэ мөрөөдөл. Хэрэв та төсөөлж буй бол боломжтой. Хэрэв та төлөвлөгөө гаргасан бол энэ бодит юм. Би хүмүүсийг өршөөдөг өө, гэхдээ юу хэлсэн болон хийснийг нь хэзээ ч мартдаггүй. Хэрэв Та ажлаасаа өөрийн гэр бүлийн идэх хоолоо олж л байгаа бол хэзээ ч “Хүний юм өөрийнх биш” гэсэн хандлагаар бүү хандаж бай.

 

Хэзээ ч шинэ зүйлсийг оролдоход бэлэн бай. Аливаад бүтэлгүйтэхийн хамгийн сайхан нь бүтэлгүйтэл таныг даруухан болгоно. Даруухан хүмүүс бардам хүмүүсээс ихийг сурдаг. Долоох дөхөж явсан хүн чинь гэнэт чамайг ам аа олохгүй муулж байвал баярла. Учир нь гялайх ч хүн чанаргүй “хог” чамаас холдож буйд.

Зарим нь зав гарахаараа залгана, зарим нь тань луу ярихын тулд зав гаргана. Ялгааг нь ойлгоорой. “Энэ надад болохгүй юм байна” гэж хэлээд яваад өгөх нь маш хүчтэй үйлдэл. Эцэг эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал бусдын ямар ч үгийг тэсээд өнгөөрнө.

Үг даах чадвартай байна гэдэг хүн шиг хүн болоход асар их тустай. Аз жаргалыг хайж олдоггүй урлан бүтээдэг. Тэр дэлхий дээр биш зүрх сэтгэлд байдаг. Амьд байх нь бэлэг. Харин аз жаргалтай байх нь сонголт юм шүү. Хүний тээж явдаг хамгийн хүнд ачаа бол бодол. Бодол сөрөг байх тусам амьдрал хүнд. Бодол эерэг байх тусам амьдрал жаргалтай. Хэрэггүй хүмүүст үгээ бүү гарзад.

 

Заримдаа хамгийн зөв үйлдэл бол юу ч хэлэхгүй байх. Чимээгүй байна гэдэг агуу чадвар. Үнэлүүлэх гэж амьдарснаас үнэцэнийг бий болгож амьдар. Тэгсэн цагт сайн сайхан хангалуун амьдрал чамруу өөрөө урсаж ирнэ. Ээждээ битгий хатуурх эргээд олдохгүй Хатан Тэнгэр.

Аавдаа битгий гомдол ахиад заяахгүй Хан Уул. Ажиллах даа, нөхөрлөх дөө, харьцах даа, хайрлах даа бүх зүйлд үнэнч бай. Амьд явах богинохон хугацаандаа сайн бас зөв хүн байгаарай. Байхгүй зүйлсээ анзаарах тусам танд бүхий л зүйл хангалтгүй санагдана. Байгаадаа таларх. Өширхөхийг хэн ч чадна. Харин уучлахыг зөвхөн ухаан уужим, сэтгэл тэнүүн хүн л чаддаг.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Сэтгэлээ нээхүй

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!