Home » Одноос том, уулнаас өндөр, далайгаас гүн тайван бай. Зүтгээд байхад холдоод байх үйл гэж бий. Зөнгөөрөө явахад бүтээд ирэх үйл гэж бий. Бүх зүйлсэд цаг хугацаа, учир шалтгаан бий. 

Одноос том, уулнаас өндөр, далайгаас гүн тайван бай. Зүтгээд байхад холдоод байх үйл гэж бий. Зөнгөөрөө явахад бүтээд ирэх үйл гэж бий. Бүх зүйлсэд цаг хугацаа, учир шалтгаан бий. 

by Aurora

Одноос том, уулнаас өндөр, далайгаас гүн тайван бай.  Нэг л өглөө хэзээ ч уулзахгүйгээр хагацдаг хорвоод бие биедээ муу санахгүй амьдрах хэрэгтэй.
Хэн ч байхгүй үед таны төлөө байсан тэр хүнийг үргэлж санаж яваарай. Өөрийгээ хайрлах ухааныг олвоос бусдыг хайрлах аргаа олно. Хэн их аялна, тэр олон бүдэрч таарна. Хэчнээн олон бүдэрнэ, төдий хэрээр бүдрэхгүй байх эв дүйд суралцана. Эцсийн эцэст амьдрал үзэж ухаарсан хүн л бусдыг хөтөлж чаддаг.

Хазгай гишгэж үзээгүйгээрээ гайхуулдаг хүн амьдрал үзээгүй л хэрэг. Салхи эргэх төдийд мань хүн барьц алдаж таарна. Алдаа, оноо сүлэлдсэн тэмцэл дунд л хүн тэнцвэрээ олдог. Зүтгээд байхад холдоод байх үйл гэж бий. Зөнгөөрөө явахад бүтээд ирэх үйл гэж бий. Бүх зүйлсэд цаг хугацаа, учир шалтгаан бий.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!