Home » “Нэг удаа уурлавал, нэг насаар хөгширнө. Нэг удаа инээвэл, нэгэн насаар залуужна. Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.

“Нэг удаа уурлавал, нэг насаар хөгширнө. Нэг удаа инээвэл, нэгэн насаар залуужна. Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.

by Aurora

Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна. Яг уурлаж байгаа хүний цуснаас авч унтаж байгаа хүүхдэд таривал тэр дор нь үхүүлэх хэмжээний хор юм.
Эртний үгэнд: Нэг удаа уурлавал, нэг насаар хөгширнө. Нэг удаа инээвэл, нэгэн насаар залуужна, гэсэн нь учиртай.

 

Удаан хугацаанд уурласан хүний цус нь хордож, муудаж эхэлдэг бөгөөд илүү хэтэрвэл хорт хавдар болдог байна. Уур хилэн, хорсол нь элгийг гэмтээж, гомдол, санаа зоволт нь ходоодыг өвчлүүлдэг нь анагаахаар нотлогдсон зүйл.
Уур хилэн, үзэн ядалт, өшөө хорсол энэ бүхнийг эмчлэх хамгийн сайн, хамгийн хүчтэй эм бий. Энэ бол уучлал юм.

Уучлал шиг хэрэгтэй зүйл үгүй билээ. Энэ нь уучилъя гээд л санаан зоргоор шууд бий болчихдог зүйл биш бөгөөд, олон дахин дасгал хийж байж бий болдог зүйл юм. Эхлээд бага алдааг уучилж чадвал дараа нь том алдааг ч уучилж сурна. Уучилсаны хирээр хүний сэтгэл уужирч Далай мэт уужим сэтгэлтэй билээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Сэтгэлзүйч Б.Алтанзаяа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!