Home Амьдралын хэв маяг Шунал ёроолгүйг мэдвэл зовохоо болино. Амьдрал хугацаатайг мэдвэл тэнэглэхээ болино.

Шунал ёроолгүйг мэдвэл зовохоо болино. Амьдрал хугацаатайг мэдвэл тэнэглэхээ болино.

by Aurora

Эцгүүдийн үлдээсэн мөрийг давж нэрээ сийлж чадваас үйлийн үрийн хэлхээг тасалж, их заяаг түшдэг ажээ. Бид сэтгэлийн мөн чанарыг бусад үндэстэнээс илүү хүлээж авдаг. Тийм дээ ч дээд сэтгэл буюу Тэнгэрээ шүтэж, байгальд ойр байдаг хүмүүс дээ.Бодол огторгуй шиг том байж болох боловч бондгортоо л багтдаг. ОвА

 

Амьдралын голыг цус гэдэг бол байгалийн голыг лус гэдэг. Цус тасарвал хүн үхдэг бол ус тасарвал хүмүн төрөлтөн мөхнө. Усаа хайрла! “Зуун ногоо тасалбал нэг нас хорогдоно” Амьтай бүхэн сүнстэй бас нэхэлтэй. Хайрламгүй бол хатуу дэнслэгддэгийг л энд өгүүлж.

“Ойлгодоггүй тэнэгүүдэд буруу байдаггүй. Ойлгуулж чадахгүй байгаад л байдаг. Тиймд өөрийгөө илүү их хурцал!”
Би ядраад байна, зовоод байна. гэж ярьдаг. Үгүй! Чи жаргах албатай юм уу? Хэрэв арчаагүй бол үүрч буй зовлон нь бодит байтал түүнийгээ засахын оронд жаргах ёстой юм шиг авир гаргах нь надад тааламжгүй байдаг.

Хүн хийснээ л үүрдэг тул чи зовж буй бол чиний л хийсний үр дүн билээ. Чи муу гэрт төрөөд муухан амьдраад байгаа бол урд насны чинь үйлтэй угсаачлан холбоотой. Тиймээс хүслээ хяна, удирд түүн рүүгээ тэмүүл! Ихэнх нь чамаас шалтгаална. /ОвА/ гэнэ дээ.

 

“Заяагаа мэдэхгүй төөрвөл хүн байгаад яах. Хэнийгээ мэдэхгүй хөглөрвөл хүмүн байгаад яах юм”Нэртэй, мөртэй, үртэй, дуурсаж амьдаръя. Дээд тэнгэрт цуутай, доод этүгэнд мөртэй, нийхэм олонд нэрээ өргүүлсэн бол та ирсэн зорилгоо бүрэн биелүүлсэн!

Тэнгэрээс сүнсээ авч, газарт та төржээ. Зон олон, байгаль дэлхий дээ тусаа хүргэхийн тулд амьдарч мөрөө үлдээх нь хүн болж төрсний их зорилго.. “Сурахаар өнгөлж, хүслээр хөгжиж, зорилгоор үйлдэж чадвал сая Монгол хүмүн болж бусдаас ялгарна” Жамаас төөрч, мөн чанар хийгээд шинж чанараа ч ялгахгүй, арга билгийн тэнцвэрээ ч олохгүй түмэн мину, сэр, сэргэ, сэхээр! Шунал ёроолгүйг мэдвэл зовохоо болино. Амьдрал хугацаатайг мэдвэл тэнэглэхээ болино.

Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!