Home Амьдралын хэв маяг Уур гарна, үг үлдэнэ. Бусдынхаа сэтгэлд сэв бүү суулга. Зөв явахад тэнгэр тэтгэж, амьдрал шагнана.

Уур гарна, үг үлдэнэ. Бусдынхаа сэтгэлд сэв бүү суулга. Зөв явахад тэнгэр тэтгэж, амьдрал шагнана.

by Aurora

Хүн сайхан сэтгэлтэй, сайн үйлтэй явахад бусал хүн хэдий мэдэхгүй байж болох ч хувь тавилан бүгдийг мэдэж байгаа. Зөв явахад тэнгэр тэтгэж, амьдрал шагнана. Том бай, ухаан муутай хүмүүст уншихад хэцүү ном шиг бай. Хүн хөгжих тусмаа хүлээцтэй амар амгалан болдог.

 

Амьдрал зааварчилгаатай ирдэггүй харин ээжтэй ирдэг юм. Таны амьдрал өөрийн тань сонголтын үр дүн. Хэрэв амьдрал тань таалагдахгүй байгаа бол арай өөр дээр сонголт хийх цаг нь болжээ. Стресс, уур уцаар, дарамт нь та бусдад тал засах гэснээс л үүдэлтэй байдаг.

Хэн нэгэн илүү гоё байх л болно. Хэн нэгэн илүү ухаантай байх л болно. Хэн нэгэн илүү залуухан байх л болно. Гэхдээ тэд хэзээ ч таныг орлож чадахгүй. Сайн хүн бай, харин түүнийгээ батлах гэж цагаа бүү үр. Одоогийн чиний нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, хэрэв чи өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйлийг илүү сайн төсөөлж чадаж байвал түүнийгээ бүтээж чадна. Хэн нэгнийг санана гэдэг нь та тэднийг хайрлаж буйг зүрх сэтгэл сануулж буй хэрэг.

Асар их шаардлага тавьж юмаа хийлгэдэг хүнээс л асар их зүйл сурч авч хоцордог. Зарим нэг хүн үүнийг дарамт гэж хардаг нь харамсалтай. Өлсөх зовлон биш, ядуу байх ч зовлон биш. Гагцхүү өвдөх биеийн зовлон өнчирөх сэтгэлийн зовлон юм даа. Хэтэрхий их сэтгэл битгий гаргаж бай. Таныг тэгж байна гэж тэр хүн хэзээ ч бодохгүй шүү. Хүн болгон адилхан төрдөг.

 

Харин хэн болж төлөвшиж, юу хийж бүтээхийг та шийднэ. Уур гарна, үг үлдэнэ. Бусдынхаа сэтгэлд сэв бүү суулга. Эрүүл бай, өвдөөд хэвтэхийн цагт хэнд ч хэрэггүй хог, хэн ч тоохгүй сэг болно шүү. Чамайг хэн юу гэж бодно битгий тоо.

Бодол тэрнийх, амьдрал чинийх. Хайрлаж бас хайрлуулж байж л энэ хүйтэн ертөнцөд дулаахан амьдарна. Хүн ажлын ихэд ядардаггүй. Дэс дараагүй, цэгцгүй, ойлгомжгүй, хэл амтай хүмүүстэй хамт ажиллахад ядардаг. Хөлөөрөө туулж барахгүй амьдралыг оюунаараа туулж барах боломжийг ном өгдөг. Уурлаж биш ухааруулж хэлж бай. Учир нь аянга биш бороо цэцгийг усалдаг юм.

Хэрэв та амьдралдаа илүү их мөнгө хүсч байвал өөрийн чадахаар өгч сур. Хэрэв та илүү их хайрыг хүсч байвал бусдад хайр өгч сур. Та юунаас илүү ихийг хүсч байна вэ? Түүнийгээ илүү өгч сур. Чингэснээр та хүссэн зүйлээ илүү ихээр эргүүлэн авах болно.

Хүн өөрийгөө өөрчлөх 3зам л байдаг.

  1. Харилцаж буй хүмүүсээ солих.
  2. Амьдарч буй орчноо солих.
  3. Мэдээлэл авч буй сувгаа солих.

Ухаан муутай хүмүүст сайн хандах тусам чамайг үл хүндэтгэнэ. Битгий гомдоорой тэдэнд ойлгох ухаан хүрэхгүй. Чамайг гэж ирсэн хүн бүрт дурлаад байж болохгүй. Сэтгэлээ гамна. Хэрүүл гуйсан хүн бүрт олзлуулаад байж болохгүй. Үгээ гамна.

 

Буруу зүйл хийсэн хүн бүрт уурлаад байж болохгүй. Зүрхээ гамна. Илүү олон маргааш сэрэхийн тулд өдөр бүр эрт унтаж өөрийн биеэ гамнаарай. Авахын дон үргэлж ядуу амьдруулдаг. Өгөхийн өглөг үргэлж баян амьдруулдаг. Алга тэнийлгэж бусдыг баярлуулж яваарай.

Хүүхэд хамгийн хайртйа хүнийхээ хажууд л үймүүлж, юм нэхэн дураараа загнаж, сахилга батгүй болдог. Энэ бол насны онцлог. Та бага насны хүүхдээ битгий загнаж байгаарай. Хүн хэт удаанзөв байсандаа ядардаг. Бусдыг бодож, бусдын төлөө зөөлөн байсандаа ядардаг.

Хүмүүс улам л давардаг. Үнэхээрийн их урам хугарч байдаг. Болосролтой хүмүүс мундаг л даа. Гэхдээ хүмүүжилтэй хүмүүс илүү. Сэтгэлтэй хүмүүс бүүр сайхан. Хэтэрхий их битгий хайрла. Хэтэрхий их битгий найд. Хэтэрхий их битгий итгэ. Учир нь тэр хэтэрхий их чинь чамайг хэтэрхий их өвтгөнө.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Сэтгэлээ нээхүй

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!