Home Ухаарахуй Таны дотор юу байдаг вэ?

Таны дотор юу байдаг вэ?

by Aurora

Нэгэн лам ганцаараа бясалгал хийхээр завинд суун нуурын голд иржээ. Нүдээ анин бясалгал хийж эхлэв.
Анир чимээгүй хэдэн цаг өнгөрсний дараа өөр нэгэн завь өөрийнх нь завийг ирж мөргөхийг мэдрэв…
Нүдээ аниастай хэвээр байсан лам уур нь хүрч эхэлж байгааг, нүдээ нээмэгц өөрийг нь ирж мөргөсөн завьчин руу бясалгалыг нь үймүүлсэнд уурлан хашгирахад бэлэн болж байгаагаа мэдэрлээ.

Гэтэл нүдээ нээгээд харсан чинь ямар нэгэн уяа холбоосгүй хоосон завь хөвж ирээд мөргөснийг анзаарлаа…
Энэ агшинд лам уур гэдэг чинь миний дотор нь байдаг зүйл юм байна, түүнийг гадны элемент ирж өдөөдөг юм байна гэдгийг сайтар ойлгов. Үүнээс хойш хэн нэгэн түүнийг бухимдуулвал тэр хүнийг зүгээр л хоосон завь гэж боддог болсон гэнэ. Уур хилэн бол чиний дотор байдаг зүйл.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Erdenebaatar Sukhbaatar

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!