Home Ухаарахуй Чингис хаан: Ураг төрөл өвөр зуураа Гал голомт үүсгэхийг цээрлэ Есөн үеэ мэдэхгүй байж Дэр нэгсгэхийг огоот цээрлэ

Чингис хаан: Ураг төрөл өвөр зуураа Гал голомт үүсгэхийг цээрлэ Есөн үеэ мэдэхгүй байж Дэр нэгсгэхийг огоот цээрлэ

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:

Хөл хүнд эхнэр хүмүнийг Хатан адил асран тойгол Хөх монголын нярай үрсийг Хөрвө чийрэг бойжуул Ураг төрөл өвөр зуураа Гал голомт үүсгэхийг цээрлэ Есөн үеэ мэдэхгүй байж Дэр нэгсгэхийг огоот цээрлэ Ахас өтгөсөө Хүндлэн дагах Айл гэрийн Ёстөр буй за

 

Айл гэр эл улсын Элгэн иш буй за Аху төр, улсын Амь эрдэнэ буюу. Айл өрх тэнхлүүн ахул Аху төр өөдлөн мандтуй Анхлан алд биеэ засагтун Ахиулан айл гэрээ засагтун Алд бие,айл гэрээ засагч Аху төрөө засаж чадмуй6 Айл гэрийн эзэн эр, эмс Алаг үрсээ асран өсгө Авах гээхүйн ухаан зарж Аж төрлөө өөд татагтун

Аян дайнаас амсхийх эрс Алжаал үргээсний хойно Айл гэрээ засагтун Адуу малаа өсгөгтүн Айл гэрийн эзэн эр Ан ав,аян дайнд Алс хол одсон хойно Айл гэрийн хэргийг Авсан гэргийд даатгаж Ах дүүс хамжин дага. Айл гэрийг Засан төвхнүүлэхэд Азай буурлын Үгийг дагагтун

Арван өрхийг Товчлон засахад Ахлах сэцдийн Сургаалыг сонс Мэдэхгүй чадахгүй Алив хэргээ Мэргэн өвгөдөөс Асуун ухаарагтун Мартсан цалгардсан Алив ослоо Сэцэн өтгөсөөр Шүүлгэн засагтун Авсан эм ухаан охор агаад мунхаг Авир зан хахарсан цэгээ мэт ахул Айл гэрийн аж төрөл доройтож Айл хотлоороо жигшин хэлэлцмүй

Авах хэрэглэхээс Өөрийг үл мэдэх Агсран хэрэлдэхээс Өөрийг үл хэлэлцэх Авсан эм хүмүүнийг Төрхөмд буцааваас Ял үл хэлэлцмүй Арчаа муу эмс охид Адаар муу хатад олширвол Айл гэр доройтон мөхөж Аху төрд хал үлэмж болой

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!