Home Ухаарахуй Чингис хаан: Эзэн сайт айлын Голомтын гал бадрамхай Эзэн муут айлын Голомтын гал унтрамхай

Чингис хаан: Эзэн сайт айлын Голомтын гал бадрамхай Эзэн муут айлын Голомтын гал унтрамхай

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:

Хэрүүл тасардаггүй айлд Зовлон баясч хоргодомуй Хэдэр хүмүний сэтгэлд Зүхэл бугшин хорломуй .Өнчин өрөөсний зовлон Өр өмлөм бэрх буюу Өнчин зүдүү хүмүнийг Өөрийн садан адил асар .Эзэн сайт айлын Голомтын гал бадрамхай Эзэн муут айлын Голомтын гал унтрамхай

Айл гэрээ засан чадагч Арван өрх ахлаж чадамуй Арван цэрэг ахлаж чадагч Мянгат,түмтийг захирч чадамуй. Араг үүрч Савар даах Тэнхээт бүр Ариг буурай Балчир гэлтгүй Сул бүү суугтун . Агтны нуруунд Эмээл тохох Бядтан бүр Аламгайг цээрлэн Айл гэрээ Өөд татагтун

Ураг барилдах эрхэм ёсон Бүтэх төрийн ёсон буюу Ураг барилдахуйг зөвшихөд Үнэ ханш үл хэлэлцмүй.Амраглан ханилах ёсон Арилжаа солио бус буюу Айл гэр үүсгэхүй ёсон Аху төрийн үйлс буюу. Бэр дагуулах инж сэлт Бэлэг бус итгэл буюу Бэрийн эцэг эх,өтгөс Төр ёсны садан буюу

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!