Home Хоол Саам байхад элгээр өвдөхгүй байх боломжтой

Саам байхад элгээр өвдөхгүй байх боломжтой

by Aurora

Саам гээч зүйлийг урьд нь ганц нэг балгаж үзэж явсан болохоос эмчилгээний журмаар ууж үзээгүй явлаа. Энэ зун хөдөө гадаа явж чадаагүйг ч хэлэх үү, яаж ийгээд л хэд хоног саам ууя гэсэн бодол надаас салахгүй байсаар хотоос холгүй гүү барьсан айл руу гараад шидчихлээ.

Саамны тухай нэг их мэдэхгүй хирнээ, саам л ууя гээд бодоод байсан нь энэ биедээ юу хэрэгтэй байгааг чимээлж сонссоных бололтой. Саам гэдэг зүйл чинь хамгийн СУПЕР УНДАА юм байна. Саам уух гээд ирчихсэн хойноо саамны тухай уншиж, хоёр ч эмчийн лайв үзэж учир начрыг нь сайн ойлгож авлаа.

Саамаа уугаад 4 хонож байна. Бие орон цэвэрлэгдээд, элэг цөс, ходоод гэдэс угаагдаад үнэхээр сайхан байнаа. Монгол хүн бүр саам сайн гэж мэддэг хирнээ тэр бүр ууж хэрэгжүүлдэггүй юм шиг санагдаад аль болох олон хүн энэ зун намрыг алдалгүй хэд хоног ч болтугай саам уугаасай гэсэндээ энэ постыг оруулж байнаа.

Адуун сүрэг бруцеллёз, сүрьеэ, дэлэнгийн үрэвсэл зэрэг бусад малд тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир саамны найрлага онцгойд тооцогдох төдийгүй эхийн сүүтэй хамгийн ойролцоо юм байна. Гүүний сааманд биохимийн үлэмж давуу онцгой чанарууд байдаг бөгөөд А, В1, В2, В6, В12, С,Е, К, Д зэрэг амин дэмүүд, амин хүчлүүд, уураг, ферментүүд агуулагддаг аж.

Гүүний саам ууснаар:

  • Хүний биед уураг нөхөгдөж, уушиг тамиржиж, биеийн эсэргүүцэл нэмэгддэг.
  • Хүний биеийн дотоод хордлого тайлагддаг.
  • Элэг цөс, гэдэс ходоод цэвэрлэгдэж хорт бодис биеэс гадагшилдаг.
  • Цусан дахь холистриныг бууруулан судас хатуурахаас сэргийлж, артерийн даралтыг тогтворжуулдаг.
  • Цус төлжүүлж, эд эрхтний өсөлт хөгжилт, нөхөн төлжилтыг хурдасгадаг.
  • Царай зүс шингэрч өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийж залууждаг.
  • Нойр хэвийн байдалд орж, ухаан санаа саруулсдаг.

Саамыг яаж хэрхэн уух, ямар гам барих, хэн ууж болох, хэн ууж болохгүй талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Т.Цэрэнтогтох ЭМЧ эмчийн лайвыг үзээрэй гэж зөвлөх байна.  Саам гээч ийм сайхан бэлэн ундаа байхад элгээр өвчлөх бол ичмээр зүйл юм байна гэж бодсон шүү.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!