Home Амьдралын хэв маяг Жаргалд бүү их бард хэзээ нэгэн цагт уйлахаа сана. Зовлонд бүү их шанал хэзээ нэгэн цагт инээхээ сана. Юу ч үүрд бишийг ухаарч сэтгэл түвшин амьдар.

Жаргалд бүү их бард хэзээ нэгэн цагт уйлахаа сана. Зовлонд бүү их шанал хэзээ нэгэн цагт инээхээ сана. Юу ч үүрд бишийг ухаарч сэтгэл түвшин амьдар.

by Aurora

Дуртай зүйлээ хийж буй бол Таныг амжилт дагана. Хийж буй үйлдээ сэтгэл зүрхээ зориулдаг бол мөнгө Таныг дагана. Та ажил үйлс дээ сэтгэл ханамжтай байгаа бол аз жаргал Таныг дагана. Жаргалд бүү их бард хэзээ нэгэн цагт уйлахаа сана.

Зовлонд бүү их шанал хэзээ нэгэн цагт инээхээ сана. Юу ч үүрд бишийг ухаарч сэтгэл түвшин амьдар. “Уучлаарай” гэдэг үгийг хэн нэгэн буруутай нь биш хүнийг хүндэлдэг нэгэн илүү их хэлдэг юм. Маргалдаж тэмцэлдэхэд амьдралын цаг хугацаа хэтэрхий богинохон шүү.

Урьд төрлийнхөө алдааг засаж, сураагүйгээ сурч сүнсний боловсролын түвшингээ ахиулах үндсэн үүргээ ухаар. Цаг хугацаатай уралдаж амьдар. Хайртай хүмүүстээ үнэ цэнэ өгч, өдөр бүрийг хамт даа сайхан өнгөрөөгөөрэй. Хожим харамсах зүйлгүй сэтгэл өег байх болно.

Асуудалд төвлөрөөд байвал илүү их асуудалтай байх болно. Боломжууд дээр төвлөрөөд байвал та илүү азтай байх болно. Хайр, сайхан сэтгэлийг хаа явсан газраа үлдээж яваарай. Нүцгэн ирээд нүцгэн буцахаас хойш Эд хураах гэж зовохоос Эрүүл байхыг эрхэмлэ.

Амьдрал гэдэг богино болохоор амьд даа л бие биенээ хайрлаарай. Хайргүй л бол сая шалтгаан байсан ч хаяад л явна. Хайртай л бол сая бэрхшээл тулгарвал давж л туулдаг хорвоо. Хэрэв та өгөхгүй бол та юу ч авахгүй. Гарах цутгалан нь орох цутгаланг тодорхойлдог.

 

Сөрөг муу мэдрэмжүүдийг эерэг болгон хувиргаж, өөрийн амьдралыг эрч хүчээр дүүрэн байлга. Тэвчээр бол ялалт юм. Таныг хэн нэгэн элдвээр хэлж байсан ч тэвчээд л өнгөрөөчих. Тэр цагт та ялсан байх болно. Чи тэр хүний хэлсэн шиг биш, тийм ч болохгүй.

Энэ бол тэр хүний бодол. Тухайн хүнийг бодолтой нь орхи. Итгэл сэтгэл хоёр эргэж хэзээ ч сэргэхгүй, алдахыг хүсээгүй хүнтэйгээ анхнаас нь зөв харьц. Юунд ч битгий туйлын /заавал / байдлаар хандаж өөрийгөө тавгүйтүүл. Бүх хүн чамайг ойлгох албагүй. Бүх хүн муу муухай биш. Бүх зүйл бүтэлтэй болох албагүй. Бүх зүйл чиний хүслээр байх боломжгүй. Иймээс аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах бэлтгэлтэй бай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Сэтгэлээ нээхүй

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!