Home Ухаарахуй Олохуйяа бэрх хүний биеийг олоод Олдсон хувь ерөөлт завшаанаа бүү гээгтүн.

Олохуйяа бэрх хүний биеийг олоод Олдсон хувь ерөөлт завшаанаа бүү гээгтүн.

by Aurora

Хоромхон зуурын уур, мунхаг байдлаас болж өөрийн хураасан буянаа бүү гээгтүн

Хойд, урьд насны ерөөлөөр учирсан амьтан бүгд үнэндээ хөөрхий

Уурын утаа манан татах агшинд бие хэл сэтгэлийг анзаарахтун

Ухаарал нэмэх тусам ухаарахуй ирдэг хорвоо буй заа

Бие хэл, сэтгэлийг үргэлж хатамжилж

Билэг оюунаа  ухаарахуйд чиглүүлэгтүн

Номын ач буянаар гэгээн байхтун

Номын ах дүүс шиг хайр, энэрэл, нигүүслээр сэтгэлээ ариусгагтун.

 

Аливаа зүйлийн учир шалтгаан үргэлж өөрийн дотор буй заа

Алдсан бүхэнээ боломж завшаан болгон хувиргаж буй заа

Энэ агшнаас илүү ухаарал гэж үгүй буй заа

Энэ ертөнцөөс илүү хувь ерөөл завшаан гэж үгүй буй заа

Олохуйяа бэрх хүний биеийг олоод

Олдсон хувь ерөөлт завшаанаа бүү гээгтүн.

Онч мэргэн сургаалаар

Орчлонгийн нэгэн дусал болон оршоорой

Хэмжээ хязгааргүй ертөнцөд

Хэсэгхэн ч болов саатахдаа

Хэн нэгэн гэж байхгүй гэдгийг

Хэсэгхэн хором ч атугай амтлаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Хүндэтгэсэн: Нэгүүсэл

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!