Home Амьдралын хэв маяг Шар сүү бол гоо сайхны коктейль. Хэрхэн шар сүүг хэрэглэх вэ?

Шар сүү бол гоо сайхны коктейль. Хэрхэн шар сүүг хэрэглэх вэ?

by Aurora

Шар сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг, дархлаа сэргээдэг зэрэг олон ач тустай. Сүүгээр ааруул, цагаан идээ хийгээд үлдсэн сүүг шар сүү /шар ус/ гэдэг.Харин энэ шар сүүнд олон ашигтай бодис агуулагддаг тул нэг ёсондоо гоо сайхны бэлэн коктейль юм.

Эртнээс аваад Монголчууд шар сүү  хэрэглэж буй хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн.олон Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг.

Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж.

Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна. Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай. Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй
Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимт нь гайхалтай сайхан байдаг.

Шар сүү нь дараах ач тустай.

  1. Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ
  2. Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ
  3. Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ
  4. Шар сүүний уураг нь булчингийн массыг дэмжинэ
  5.  Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна

Шар сүү дотроо ууж байвал арьсны өнгө гэрэлтэж, толийхын зэрэгцээ хэрэв та энэ коктейлийг оройн хоолны оронд ууж заншвал бие галбир ч гоё болно.Та коктейль бэлдэхийн тулд 0,5 литр шар сүүн дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага нимбэгийн шүүс нэмээрэй. Ингээд блендерт хийх буюу сайн хутгаад шууд ууна.

Шар сүүг савлаж, одоо дэлгүүрт зардаг болжээ. Хүсвэл өөрсдөө ч амархан бэлдэж болно. Шар сүүгээр толгойгоо угааж үзээрэй. Үсэндээ түрхээд 20 минут битүү боосны дараа шампуниар угаагаарай. Түүнчлэн шар усыг дисбактериоз, авитаминозтой хүмүүс (хамгийн энгийн шинж тэмдэг бол хумс хэврэгшин давхраатах) уувал их сайн үр дүн өгдөг.

Харин шар устай ваннд орвол таны арьс хамба хилэн шиг л болно. Ванн дотор ус хийгээд дээр нь 1-1,5 литр шар ус хийнэ. Усны хэм 37-38 градус байх бөгөөд 15-20 минут суухад хангалттай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!