1.“Өглөөний цай” Өглөө сэрэнгүүтээ ихэнхдээ юу гэж боддог вэ? Бидний амьдралд өдөр бүр унтаж сэрээд огт хийгддэггүй зүйл гэж юу вэ? Тэгвэл өглөө сэрүүтээ санах “амин дэм” мэт бодлыг бодоцгооё. Эдгээр нь өнөөдөр төдийгүй таны ирээдүй, бүх аз жаргалтай амьдралыг бий болгох эерэг бодол юм.
2. Сэтгэл дотроо өглөөний цай уух:

Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Өглөөг харахад юу нь сайхан бэ? – Би бол дэлхийн хамгийн аз жаргалтай хүн
- Би аз жаргалыг хүсч байна.
- Өнөөдөр намайг амжилт ивээх болно.
- Амьдрал бол гайхамшиг.
- Би өнөөдөр азтай байна.
- Өнөөдөр ашиг орлогын өдөр
- Бос, сэр, сайхан зүйлүүд хүлээж байна! Бидний өглөөг эхлүүлэх сайхан бодол бол сэтгэлдээ уух цай энэ.
3. “Амтлаг” өглөөний цай. Өөрийн дуртай аяганд эрдэс баялагаар хангалттай бүлээн усыг дүүргээрэй. Эсвэл амтлаг сайхан цайтай өглөөний хялбар зууш идэх зуураа, амьдралдаа юу хүсч буйгаа бодоорой.
Эсвэл өөрийгөө ерөөсөн ч болно. Жишээ нь: Би баян, Би аз жаргалтай, азтай, хайртай хүмүүс минь байхад амжилт заавал ирнэ.
4. “Толь” Та толин тусгал руу очиж үзэл бодлоо илэрхийлээрэй. Урдаас тань хайраар дүүрэн өнгөлөг царай харагдана. Чи өөрийгөө үнэл, өөртөө сайхан харагдахуйц инээмсэглэ. – Онцгой, авъяаслаг, амжилттай хүн. – Хайхамшигтай биш ч сайхан эмэгтэй эсвэл эр хүн. Өөрийн бурханлиг гарал үүслийг сануул. Өөрөөсөө ичих ямар хэрэгтэй билээ. Бусад чамд стрессийг хангалттай өгдөг шүү дээ. Чи өглөөд өөртөө сайн сайхныг ерөө.
5.“Хаалга” Та гэрээсээ гарахдаа “Өнөөдөр хамгийн азтай, амжилттай, хайхалтай өдөр” гэж хэлээрэй.
Эсвэл “Бүхэл өдрийг бусдын болон өөрийн амьдралд зориулахаар гарлаа”… гэх мэт хөгжилтэйгөөр бод. Шинэ өглөө зориг эрмэлзлэл дүүрэн байдаг. Орчлон ертөнцөд хэн ч ганцаардахгүй! Энэ энгийн аргууд таны амьдралыг эрс өөрчлөгдөх болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Амьдралын үнэ цэнэ буюу шидэт үг ном Орчуулсан: Р.Сайхан-Уул