Home Амьдралын хэв маяг Цэнхэр сар: Өнөөдөр маргааш 2 хүсэл зорилгоо бичиж тэмдэглэвэл биелнэ

Цэнхэр сар: Өнөөдөр маргааш 2 хүсэл зорилгоо бичиж тэмдэглэвэл биелнэ

by Aurora

Өнөөдөр маргааш 2 хүсэл зорилгоо бичиж тэмдэглэвэл биелнэ. Учир нь одон орон зурхайчид өнөөдөр маргаашийн (8/30- 8/31) тэргэл сар нь Санчир гаригтай хамгийн ойрхон очиж байгаа үе тохиож байна гэж ярьж байна. Энэ нь таны бодлыг бодит болгох хамгийн хүчтэй энергитэй сар юм.

 

2,7 жилд ганц удаа 2 бүтэн сар гардаг ба 2 дахь Бүтэн сарыг цэнхэр сар гэдэг. Гэхдээ цэнхэр өнгөтэй бус энгийн бүтэн сарнаас 7-10% том харагддаг. Учир нь Дэлхийтэй орбитоороо хамгийн ойр ирдэг тул энергийн хувьд маш хүчтэй.

Дараагийн яг ийм Bluemoon нь 2037 онд гарна гэж байгаа тул энэ үеийг ашиглаад хүслээ бичээд, бүр мөрөөдлийн самбараа бүтээгээрэй. Тодорхой хугацааны дараа заавал биелэнэ.
Өнөөдөр, маргааш дараах зүйлийг хийх нь ач тустай:

 

  1. Давстай ваннд хэвтэх эсвэл хөлөө дүрэх /энэ нь өөрийн энергийг цэвэршүүлнэ/ Заавал хийх. Үүний дараа дараах зүйлсийг хийвэл саадгүй орж ирнэ.
  2. Хэрэв та мөнгө санхүүгийн байдлыг сайжруулмаар байгаа бол ногоон өнгийн лааг асааж 5 минут бясалган суух
  3. Хүн хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгал, хайр дурлал өөртөө татмаар байвал улаан, ягаан өнгийн лаа асаан 5 минут бясалган суух
  4. Эсвэл 7 хүрдийг идэвхижүүлэн нээх бол 7 өнгийн лааны голд сууж 5хан минут бясалгах.
  5. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг бичүүлээд хадгалаад аваарай. Түүнийг нь шинэ жил эсвэл төрсөн өдрөөр нь та авч өгч биелүүлж өгөөрэй. Энэ нь таны хүүхэд далд ухамсарын хүчээр өөрийн хүссэнийг авахад итгэх итгэлийг багаас нь суулгаж өгөх бас 1 арга юм.
  6. Өнөөдөр зорилгоо заавал бичиж хүндэтгэлтэй гэсэн хэсэгтээ тавиарай.

Хүлээн зөвшөөрөхгүй, итгэхгүй байгаа бол та алгасаарай эерэг байхыг хүсье. Боломж хүн бүрт нээлттэй байдаг шүү Хүн бүхний мөрөөдөл биелэх болтугай.

Эх сурвалж: Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О. Очгэрэл

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!