Home Ухаарахуй Чингис хаан: Уур хилэнг даран тэвч Учиртай үгээ хэлэлцэн эвлэ Хагацахуйн эх хэрүүл буй за Өнөржихүйн эх эв эе буй за

Чингис хаан: Уур хилэнг даран тэвч Учиртай үгээ хэлэлцэн эвлэ Хагацахуйн эх хэрүүл буй за Өнөржихүйн эх эв эе буй за

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас онцлон хүргэж байна.

Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:

 

Хаяа сайт айлд Ханьсах айл олон Хаяа муут айлд Харлах буйр олон Уур хилэнг даран тэвч Учиртай үгээ хэлэлцэн эвлэ Айл хүмүний амь нэг тул Ахан дүүсийн ёсонг дээдлэ Хагацахуйн эх хэрүүл буй за Өнөржихүйн эх эв эе буй за Ялихгүй омог омтгой эв эв эвдмүй Шалихгүй хэрүүл хагацал үүдмүй

Айлыг засаж төвхнүүлэх Арга ухаан юун хэмээвээс Авах гээхүйн ухаан зарж Арга билгийг хослох буй за Ачаа хөсөг хөтлөн Нүүж яваа айлыг Анд нөхрийн ёсоор Идээ ундаар угтагтун Ан авын олз юугаа Айлсан буй өрх бүрд Адил тэгш хүртээгтүн Авын хишиг дэлгэрмүй

Хаяа дэрлэсэн ахан дүүс Жаргал зовлон нэг тул Зовлонгоо хамт хөнгөлбөл Жаргал өнөд дэлгэрмүй Унхиа сайт айлын Унага даага эрх аж Унхиа муут айлын Үр хүүхэд танхи аж Айлын нохойг зодвол Эзэнтэй эвдэрсний шинж

Айлын эхнэрийг оролдвол Садар самууны шинж Айл саахалтаа Ахан дүүсийн ёсоор Асран тэтгэж Ая эвийг хичээгтүн Айл гэрийн хоймор Ахас ихсийн суудал буюу Алгасан тэнд суувал Алдас болох тул цээрлэ

Энд дараад видео бичлэгээ үзээрэй.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!