Home » Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино

Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино

by Aurora

…Учиргүй бусдын гэмийг өгүүлж бүү үйлд
Урьдчилж бусдын гэмийг өгүүлж хэрэв үйлдвээс Удалгүй гэдрэг өөрөө хэлэгдэх бөгөөд Ухамсаргүй эхнэр үнэгэнд хэлэгдсэн мэт

Хэрэглэгдэх эрдэмгүй хүний ам Хэрэггүй онгойж хэвтэх нүхтэй адил Хэтэрхий сайн эрдэмт хүний ам нь Хиргүй бардам бадамлянхуа мэт үзэсгэлэнтэй Сайжирч дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сур. Сааль сүү эдлэхийг хүсэгчид хавраас үнээгээ тэжээ Сайн тариа идэхийг хүсэгчид хөрөнгө тарь

Сац энэ гурвуул үрийг үрийг амсахын шалтгаан болмуй. Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино Бэрх зовлонг тэсэж чадвал хатуужил мөн

Бэрх үйлийг бүтээж чадвал эрхэм мөн Бэрх утгыг мэдэж чадвал хурц мөн Бэрх хорлолыг хариулж чадвал хүчит мөн Уйгүй мунхарсан зарим балай ардууд Үнэхээр номын утгыг онож мэдэлгүй Үргэлж буруу явдлаа зөв болгож баясах нь Өтөл тэнэгүүд чулууг эрдэнэ гэж эндүүрсэн мэт

Эр эм тэргүүтний гоо үзэсгэлэнд Энэлж хүслээр ихэд тачааваас Эцэстээ магад доройтож бүрэлдэг нь Эрвээхий тэргүүтэн зуланд унаж үхэх мэт Үнэн сүсгээр дээдийн номд орсон дорд шивэгчин Үргэлж энэ насанд шунагч Загарваарди хаан хоёроос Үнэндээ доорд шивэгчин дээр гэж Бурхан номложээ…

Хутагт Нагаржунагийн “АРДЫГ ТЭТГЭГЧ РАШААНЫ ДУСАЛ” хэмээх сургаал

 

 

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!