Хүний амьдралын дайсан нь чи өөрөө. Хүний амьдралын хамгийн том утгагүй байдал худал хуурмаг явдал. Хүний амьдралд хамгийн том ялагдал нь их зан. Хүний амьдралын хамгийн гунигт байдал атаархал.
Хүний амьдралын хамгийн том алдаа нь өөрийгөө алдах явдал. Хүний амьдралын хамгийн том алдаа нь талархаж чаддаггүй байх. Хүний амьдралын харамсалт үзэн ядалт бол хүний нэр хүндийг доройтуулдаг явдал.
Хүний амьдралын хамгийн хайхамшигтай зүйл нь уналтын дараа босох явдал юм.
Хүний амьдралын хамгийн том хохирол нь итгэл найдвараа алдах явдал. Хүний амьдралын хамгийн баялаг нь эрүүл мэнд, оюун ухаан юм. Хүний амьдралын хамгийн агуу үүрэг чин сэтгэлийн мэдрэмж. Хүний амьдралын хамгийн агуу бэлэг бол даруу зан.
Хүний амьдралын хамгийн том сул тал бол буруу ойлголт. Хүний амьдралд тохиолдох хамгийн сайхан тайвшрал бол сайн ажил. Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай.
1.“Өглөөний цай” Өглөө сэрэнгүүтээ ихэнхдээ юу гэж боддог вэ? Бидний амьдралд өдөр бүр унтаж сэрээд огт хийгддэггүй зүйл гэж юу вэ? Тэгвэл өглөө сэрүүтээ санах “амин дэм” мэт бодлыг бодоцгооё. Эдгээр нь өнөөдөр төдийгүй таны ирээдүй, бүх аз жаргалтай амьдралыг бий болгох эерэг бодол юм.
2. Сэтгэл дотроо өглөөний цай уух:
- Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Өглөөг харахад юу нь сайхан бэ? – Би бол дэлхийн хамгийн аз жаргалтай хүн
- Би аз жаргалыг хүсч байна.
- Өнөөдөр намайг амжилт ивээх болно.
- Амьдрал бол гайхамшиг.
- Би өнөөдөр азтай байна.
- Өнөөдөр ашиг орлогын өдөр
- Бос, сэр, сайхан зүйлүүд хүлээж байна! Бидний өглөөг эхлүүлэх сайхан бодол бол сэтгэлдээ уух цай энэ.
3. “Амтлаг” өглөөний цай. Өөрийн дуртай аяганд эрдэс баялагаар хангалттай бүлээн усыг дүүргээрэй. Эсвэл амтлаг сайхан цайтай өглөөний хялбар зууш идэх зуураа, амьдралдаа юу хүсч буйгаа бодоорой.
Эсвэл өөрийгөө ерөөсөн ч болно. Жишээ нь: Би баян, Би аз жаргалтай, азтай, хайртай хүмүүс минь байхад амжилт заавал ирнэ.
4. “Толь” Та толин тусгал руу очиж үзэл бодлоо илэрхийлээрэй. Урдаас тань хайраар дүүрэн өнгөлөг царай харагдана. Чи өөрийгөө үнэл, өөртөө сайхан харагдахуйц инээмсэглэ. – Онцгой, авъяаслаг, амжилттай хүн. – Хайхамшигтай биш ч сайхан эмэгтэй эсвэл эр хүн. Өөрийн бурханлиг гарал үүслийг сануул. Өөрөөсөө ичих ямар хэрэгтэй билээ. Бусад чамд стрессийг хангалттай өгдөг шүү дээ. Чи өглөөд өөртөө сайн сайхныг ерөө.
5.“Хаалга” Та гэрээсээ гарахдаа “Өнөөдөр хамгийн азтай, амжилттай, хайхалтай өдөр” гэж хэлээрэй.
Эсвэл “Бүхэл өдрийг бусдын болон өөрийн амьдралд зориулахаар гарлаа”… гэх мэт хөгжилтэйгөөр бод. Шинэ өглөө зориг эрмэлзлэл дүүрэн байдаг. Орчлон ертөнцөд хэн ч ганцаардахгүй! Энэ энгийн аргууд таны амьдралыг эрс өөрчлөгдөх болно.
АЗ ЖАРГАЛТАЙ ХҮНИЙ 7 НУУЦ:
- Бусдын талаар юу бодож буйгаа бүсадтай бүү хуваалц. Эрх чөлөөний нууц.
- Бодол санаагаа хэрэгтэй үед нээдэг бай. Бодит байдлыг бий болгох нууц.
- Биеэ зөв авч явах нь нийтийг хүндлэх шалгуур. Гоо сайхны нууц.
- Өөрийгөө шүүж болно бусдыг бүү шүү шүүмжлэ. Найзын нууц
- Хайртай хүмүүсээ хайрлаж сур. Хайрын нууц.
- Ганцаас эхлэж, эмх цэгцтэй хадгал. Хөрөнгийн нууц.
- Илүү их хайрлаж, баясагтун. Аз жаргалын нууц.
- 20 МИНУТЫН ДҮРЭМ:
20 минутын дүрэм нь ижил зарчим боловч цаг хугацаатай холбоотой. 20 минутын туршид та хүсэхгүй байгаа ямар нэг үйлдлийг тэвчиж чадна. Энэ бол ямар нэг зүйлийг эхлүүлэх, залхуурлыг даван туулах, өөрийн сэдэлийг нэмэгдүүлэх сайн арга юм.
Өдөрт 20 минут спортоор хичээллэдэг хүмүүс эрүүл мэндийн талаар санаа зовох хэрэггүй. Хөлсөө гаргахын тулд өдөржин түвэгтэй ажиллаж ядрах бус идэвхтэй дасгал 20 минут хийхэд л ядаргаа арилдаг гэсэн үг.
Гэрийнхээ цэвэрлэгээнд өдөр бүр 20 минут зарцуулдаг хэн бүхэн нямбай ажил хэрэгч байдаг.
Төвлөрлийг сайжруулахын тулд өдөрт 20 минут хуваарилдаг, бүтээлч байхад тань туслах учир хямралын талаар санаа зовох хэрэггүй. Нөхөр болон эхнэрүүд гэр бүлийн гол асуудлыг өдөр бүр 20 минут ярилцаж чаддаг бол хэн ч гэсэн харилцааны асуудлуудын талаар санаа зовох хэрэггүй.
Жинхэнэ гэр бүлүүд гэсэн үг. Өдөртөө 20 минут орчимд хувийн тэмдэглэл хөтлөдөг хүн санаа бодлоо хамгийн чөлөөтэй илэрхийлэгч байдагт эргэлзэхгүй. Өдөрт 20 минут орчим орлогын эх үүсвэртээ санаа тавьж нягталж чаддаг бол санхүүгийн байдалдаа санаа зовох хэрэггүй.
Өдөр 20 минутыг өөртөө үлдээж амарч хэсэг дуг хийж чадвал хэт ачаалал, ядрахаас айх хэрэггүй. Өдөрт 20с доошгүй минут ном ашигладаг хүмүүс ямар хүн байдаг вэ? Аливаад бодолтой ханддаг нарийн сэтгэн бодогч нар, эрт хөгшрөлтөөс сэргийлэгч нар болон шинжээч нар байдаг.
Эх сурвалж: Амьдралын үнэ цэнэ буюу шидэт үг ном Орчуулсан: Р.Сайхан-Уул