Home » ЭРҮҮЛ БАЙХ НУУЦ: Энэ биеийг өвчлүүлж буй хамгийн гол шалтгаан бол сэтгэл. Сэтгэл өвчтэй бол бие өвчтэй, сэтгэл эрүүл бол бие эрүүл.

ЭРҮҮЛ БАЙХ НУУЦ: Энэ биеийг өвчлүүлж буй хамгийн гол шалтгаан бол сэтгэл. Сэтгэл өвчтэй бол бие өвчтэй, сэтгэл эрүүл бол бие эрүүл.

by Aurora

Уламжлалт анагаах ухааны талаарх ойлголтыг өгөхийн тулд эхлээд хүний үүсэл, хүн хэрхэн үүсдэг явцаас товч дурдъя. Европ анагаах ухаанд эр эм бэлгийн эс нийлж байж үр тогтдог гэж үздэг.
Харин уламжлалт анагаах ухаанд энэ хоёр дээр нэмээд намш гэдэг нэг ойлголт гарч ирдэг. Намш гэдгийг товчхондоо “хий” гэж ойлгоно. Энэ нь хүний биед үнэхээр чухал.

Учир нь хүн үүсэхдээ, эхийн хэвлийд эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал, дээрээс нь өөрийн намш гээд энэ гурван зүйлээс бүрэлдэн тогтдог. Намш гэдэг нь бидний, олон галав туулж муу сайн үйлийн үрийг минь тээгээд яваад байдаг нэгэн сүнс юм.

Тэр намшийг л биежүүлэхийн тулд тэр хоёр эс туслах үүрэг гүйцэтгэж буй нь тэр. Намш биежээд нөгөө дусал, цуснууд ороод бүх эрхтэн системүүд үүсдэг. “Хий”н оролцоо их чухал. Эхийн хэвлийд 5 долоо хоногтойд анхны гол үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог. Тэр нь: Ром буюу цусан судас (артер, венийн), Ум буюу хийн судас, Жам буюу тархи нугас дагасан мэдрэлийн судсууд юм.

Гурван судас үндсэндээ ингэж үүсдэг. “Хий” нь умдаа голлож оршино гэсэн үг. Цусан судас болон мэдрэлийн судсандаа хийн гүйдлээр эдгээр нь тархана. Хүний цус бүх биед тархана гэдэг бол хийгээр ингэж урсаж хөдөлдөг гэсэн үг.

Биеийн дотор гадар бүх хөдөлгөөнүүд хийгээр зохицуулагдаж байдаг. Нөгөө цагаан судас чинь бүх эрхтэн системийн мэдрэлжүүлэлтийг хангаж байна. Тэр мэдрэлжүүлэлтийн дотор гүйж буй хий гэж бас байна. Тэгээд яг өөрийн ум судсан дотор бас хий гүйж байна.

Тэр хийн судас бол хоосон чанартай. Хүнд задлан хийх юм бол хийн судас харагдахгүй. Хаана л эд эрхтэн, яс цус мах байна, энэ болгонд гүйж байгаа. Гэхдээ гол судас бол толгойн оройгоос бэлэг эрхтний үзүүрийн хэсэг хүртлэх ум судас юм. Өөрийн гэсэн төвлөрөлтэй байна.

Энэ судасны хамгийн чухал үүрэг нь юу юм бэ? гэхээр дотор нь сэтгэл гүйж буй оршино. Энд хатгалаа, оюун ухаанд хүрч мэдэрч байна гэдэг бол хийн судасны салаанууд биеийн бүх хэсэгт байгаа учраас тэр сэтгэлтэй холбоотой. Жишээлбэл: гэнэт айж цочингуут бүх биеээс хар хөлс садардаг.

Тэгэхээр тэр сэтгэлийн хувь чинь бүх биед буйн илрэл. Уурлангуут цусанд халууны хүч хуримтлагдаад, харын билэг чанарууд ихэсч элэгний өвчин ч юм уу эсвэл цусны гол нүдэнд өөрчлөлт орох жишээтэй. Маш их юм бодоод гуниглалаа, хүсэл тачаалын сэтгэл ийнхүү ихтэй байлаа гэхэд хийн эрхтнүүд болох зүрх, бүдүүн гэдэс, яс өвдөх жишээтэй. Хий голчлон гүйдэг хийн эрхтнүүд өвдөж буй хэрэг.

Ер нь энэ биеийг өвчлүүлээд буй хамгийн гол шалтгаан бол сэтгэл. Тэгэхээр тэр хийн гүйдлийг их төвшин байлгах хэрэгтэй. Амьдралдаа их сайхан байна гээд зарим хүмүүс байнга хөөрлийн байдалтай явдаг. Инээгээд л. Инээх сайн гээд.

Гэтэл тэр хөөрөл чинь бас нэг их сайн зүйл биш. Эсвэл байнга уурлаад байх юм бол ялгаагүй. Тэгэхээр сэтгэл маш их амгалан байж, амар тайван дотор оюун ухааны хүчийг их сайн асааж өгөх ёстой. Уламжлалт анагаах ухааны эмч нар аль болохоор тэр хүний сэтгэлзүйд нь хүрч эмчлэхийг боддог, хичээдэг.

Тэгэх ч ёстой байдаг. Өвчний шалтгааныг таслая гэвэл эхлээд сэтгэлд буй муу сэтгэлийг таслах. Уг нь бол хүний бие гэдэг сэтгэл оюун санааг гэгээрүүлэх, бодийн сэтгэлтэй болгоход оршдог. Оюун санаа, оюун ухааны төвшнийг өндөр болгох гэсэн ийм л гол зорилготой. Сэтгэл өвчтэй бол бие өвчтэй, сэтгэл эрүүл бол бие эрүүл.

Эх сурвалж: УАУ-ы их эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!