Home » Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга Хөлс болгон шагналтай тул, Ажил хөдөлмөрт цаг гарга. Хүрэх диваажин нэхэлтэй тул, Буян хураахад цаг гарга.

Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга Хөлс болгон шагналтай тул, Ажил хөдөлмөрт цаг гарга. Хүрэх диваажин нэхэлтэй тул, Буян хураахад цаг гарга.

by Aurora

Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай ламын сургаалаас хүргэж байна. Бяр чадлийн ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгvй тул Мөргөж сvсэглэхэд цаг гарга Оюyн ухаан дундрашгvй тул Уншиж мэдэхэд цаг гарга Аз жаргалийн харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга

Ариун хишиг нөхөрлөлийнх тул Найз нөхөддөө цаг гарга Зvрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга Хөлс болгон шагналтай тул, Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул, Буян хураахад цаг гарга.

Далай ламаас нэгэн сэтгүүлч, таныг гайхшруулдаг зүйл юу вэ? Хэмээн асуухад: Далай лам: Орчин үеийн хүмүүс мөнгөтэй болохын тулд өдөр шөнөгүй ажиллаж эрүүл мэндээ хохироодог. Харин жаахан мөнгөтэй болсон хойно эрүүл мэндээ сайжруулах гэж олсон мөнгөө үрдэг.

Ирээдүйнхээ талаар байнга санаа зовж ажилладаг ч, Яг одоогийнхоо амьдралаас таашаал авахгүй байдаг.
Эдгээрийн үр дагавар нь орчин үеийн ихэнх хүмүүс одоо үедээ ч, ирээдүйд ч амьдарч чаддаггүй. Хүн тэгэхээр үхэхгүй мэт амьдардаг боловч, амьдраагүй мэт үхдэг.

Амьдралд тань одоо буй зүйлдээ анхаарч, таны төлөө гэсэн хүмүүстээ талархаж яв. Бас эрүүл мэнддээ яг одооноос анхаарч хөдөлгөөн дасгал, бясалгал хийж эхэл. Дээрхийн Гэгээн Далай лам Канад улсын Брауны Их сургуулийн урилгаар морилж “Үйлийн үр” хэмээх дараах сургаалыг хайрлажээ.

Баяр баясгалан, зовуур шаналгаа бол өөрсдийн тань урьдын үйлээс шалтгаалдаг карма. Иймээс кармаг ганц богино өгүүлбэрээр тайлбарлаж болох юм. Сайн үйлийн үр сайн байдаг. Муу үйлийн үр муу байдаг. Карма гэдэг нь үйлдэл юм. Эдгээрийг яаж үйлдэж буйгаас шалтгаалан бие, хэл, сэтгэлийн үйл гэж байдаг.

Үр нөлөөний хувьд эдгээр үйлүүд сайн, муу саармаг гэж хуваагдана. Цаг хугацааны хувьд 2 төрөл байдаг. Ямар нэгэн зүйлийг хийхэд үүсдэг санаа зорилгод үйлдэл ба бие эсвэл хэлээр санаагаа илэрхийлэх үйлдлийг хэлнэ. Жишээ нь би өөрийн сэтгэлийн илэрхийлэл дээр тулгуурлан ярьж буй бөгөөд хэл ярианы үйл буюу карма хийж буй юм.

Гараараа дохиж ярьж байгаа нь биеийн үйл хийж буй юм. Харин эдгээр үйлийн үр сайн байх уу муу байх уу гэдэг нь миний сэдэл дээр үндэслэнэ. Хэрвээ би сайн сэдлийн үүднээс бусдыг хүндэтгэж хайрлан ярьж буй бол сайн үйл үйлдэж байна. Буяны үйл.

Харин би өс хонзон бардам зан, шүүмжлэл зэргийг өвөрлөж ярьж буй бол миний үйлийн үр муу байна. Үйлийн үр гэдэг нь байнга хуримтлагдаж байдаг. Хэн нэгэн сайн санааны үүднээс ярьж үүнээс үүдэн найрсаг уур амьсгал төрж буй нь шууд үр дүн юм.

Мөн үйл нь сэтгэлд ул мөрөө үлдээж, цаашид сайхан таатай байдал бий болдог. Харин муу сэдэл өвөрлөсөн бол тэр дороо дайсагнасан уур амьсгал бий болж нөгөө ярьж буй хүн маань хойшид сэтгэлийн зовлонтой байх болно. Бурхан багшийн сургаалд та өөрөө өөрийнхөө эзэн нь гэж заадаг. Юм бүхэн өөрөөс тань хамаарна. Энэ нь баяр баясгалан эсвэл сэтгэлийн зовлон гаднын бус харин өөрийн чинь сайн муу үйлээс болдог гэж үздэг.

Энэ онол нь өдөр тутмын амьдралд тань маш их чухал. Нэгэнт үйл түүний харилцан уялдааг ойлгосноор ямар ч байдалд өөрийн бодолтой байж, хянаж байх болно. Жишээ нь өмнө чинь мөнгө юмуу үнэт зүйл байхад эргэн тойронд эзгүй байвал түүнийг авах амархан боловч дараа нь бүх хариуцлагыг өөрөө хүлээх болно гэдэг хуулийг санаж байвал юу ч байсан авахгүй байх болно.

Орчин үеийн нийгэмд нилээд хөгжсөн технологитой цагдаагийн систем байдаг хэдий ч хүмүүс алан хядах ажиллагаа явуулсаар байна. Нэг талдаа олон тооны сайн техник байгаа боловч нөгөө талдаа гай учруулах нь улам нарийн болоод байна.

Үүнийг хянах ганц зам бол дотоодын буюу өөрсдийн ирээдүйн талаар санаа тавих, хариуцлага хүлээх бусдын сайн сайхны зориг шулуудах явдал юм. Өөрсдийгөө хянаснаар л амьдрал дээр хэрэг төвөг гарах явдлаас зайлсхийж болно. Дотооддоо өөрчлөгдсөнөөр хэрэг төвгийг таслан зогсоож нийгэмд энх амгаланг тогтоож болно.

Өөрийгөө нягтлан дүгнэж байх нь хамгийн чухал. Иймд Бурхан багшийн өөртөө хариуцлага ногдуулах онол нь чухал. Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг бодохдоо эхлээд өөрийгөө хянаж нягталж байхыг сургасан билээ.
Үйлийн нөлөөллийн талаар маш олон янзын тайлбар байдаг.

Нэг биеллээ олдог үр нөлөө гэж байдаг. Жишээ нь муу үйлээс болоод хойд насандаа амьтан болж төрсөн бол энэ нь урьд насны үйлийн үр юм. Нөгөөх нь хийсэн үйлтэй ижил үр нөлөө. Жишээ нь урьд насандаа аллага үйлдсэн хүн хойд насандаа хүн болж төрсөн боловч богино насалдаг. Энэ нь хэн нэгнийг алж насыг нь богиносгосон тул өөрөө хойд насандаа богино настай хүн болж үйлийн ижил үрийг амсаж буй хэрэг.

Өөр нэг нь хийсэн үйлтэйгээ ижил үйл хийдэг зуршил. Жишээ нь урьд насандаа алуурчин байсан бол энэ насанд мөн алуурчны хандлагатай болох. Иймэрхүү жишээнүүд сайн үйлд ч байж болно. Мөн өөрийн үйлийн үрийг өрөөл бусадтайгаа хуваалцах явдал байдаг.

Олон тооны хүн ба амьтад ижил төстэй үйлдэл хийж байсан учраас бүгд нийтлэг нөлөөн дор байдаг. Тухайлбал ижил орчин тойронд сайхан амьдрах гэх мэт. Хамгийн гол нь Бурхан багшийн үйлийн тухай энэхүү онол нь хүний нийгэмд эерэг хувь нэмэр оруулах талтай юм.

Бид сүсэг бишрэлтэй ч бай, үгүй ч бай бие биесээс суралцаж хүн төрөлхтнийг сайн сайхан байлгах үзэл санаа, арга барилтай болно гэдэгт найдаж явна. Сансар огторгуй хэдийн чиний удаан үргэлжилнэ. Хүмүүн төрөлхтөн хэдий чинээ оршин тогтноно. Төдий чинээ миний бие сэтгэхүй. Ертөнц дээрх гай түйтгэрийг арилгах тусын тулд амьдарсаар байх болов уу?

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!