Home » ХӨЛИЙН ЭРЧИМ ХҮЧ-ийг сайжруулснаар бие, оюун санааны энергийг сайжруулдаг. Таны бодсон бодлын хэлбэрүүд гуя, хөлний эргэн тойронд хуримтлагдаж байдаг.

ХӨЛИЙН ЭРЧИМ ХҮЧ-ийг сайжруулснаар бие, оюун санааны энергийг сайжруулдаг. Таны бодсон бодлын хэлбэрүүд гуя, хөлний эргэн тойронд хуримтлагдаж байдаг.

by Aurora

Хөлийн эрчим хүчийг сайжруулснаар бие, оюун санааны энергийг сайжруулдаг. Таны бодсон бодлын хэлбэрүүд гуя, хөлний эргэн тойронд хуримтлагдаж байдаг. Бид хөлөөрөө дамжуулж эх дэлхийгээс энерги авдаг. Таны хөл ямар байгаа нь таны энерги ямар буйг харуулж байдаг. Хөлний эрүүл мэндээс хамааран биеийн тэнцвэртэй, тэнцвэргүй буйг мэдэж болдог.

Хөл бол бидний биеийн хамгийн сонирхолтой хэсэг. Бид хөлөөрөө хүссэн газраа хүрдэг. Амьдрал хэмээх энэхүү гайхалтай аялалыг туулах боломжийг бидэнд олгодог хөл маань эрчим хүчний маш чухал төв юм.
Хөл нь өөрийн гэсэн энергитэй.

Эдгээр нь мөн бидний орчлон ертөнцтэй энерги солилцох порталууд юм. Бид хөлөөрөө үндэслэгдэж оршдог. Хүний хөлийн уланд биологийн идэвхт цэгүүд оршдог. Таны хөл өөрийн тань бүх бие, мөн хувилгаан координатуудын талаархи мэдээллийг агуулдаг.

Хөл, гарын ул нь биеийн бүх хэсгийг төлөөлдөг био идэвхт цэгүүдийг агуулсан байдаг. Орчин үед эмч нар тодорхой цэгүүдийг өдөөж тухайн өвчний талаарх мэдээллийг авдаг болсон. Өөрөөр хэлбэл яг л ургамлын үндэс шиг бүтэц бол хөл. Ургамал амин чухал энергиэ газар шорооноос, эх дэлхийгээс авдаг.

Бидэнд хэрэгтэй амин чухал энерги, сөрөг энерги нь бидний биед хөлөөр дамжин орж ирдэг. Иймээс ч олон соёл иргэншилтэй оронд, шашин шүтлэгт хөл цэвэрлэх ёслол байдаг. Өөрийн сүнслэг ертөнц рүү нэвтрэх нэг арга бол хөл юм. Та гайхаж магадгүй ээ.

Хөлийн уланд эрчим хүчний төвүүд буюу чакра оршдог. Энэ нь яг л биеийн үндсэн долоон чакратай адил. Зуны дэлгэр цагт эх дэлхий дээр хөл нүцгэн алхснаар эрч хүч, энерги авдаг. Та ядарлаа гэхэд хамгийн эхлээд хөл тань ядарч буйг анзаарсан байх. Учир нь хөл бол шууд утгаараа сүнслэг байдлыг дэмждэг.

Хөлийн чакраг идэвхжүүлэх нь таны хүсч буй бие махбодийн бодит байдлыг сайжруулахад үнэхээр тустай.
Таны бодсон бодлын хэлбэрүүд гуя, хөлний эргэн тойронд хуримтлагдаж байдаг. Тиймээс хөлдөө, хөлийн уландаа анхаарал хандуулж байгаарай. Хөл бол таныг амьдрахад үнэхээр чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бат бөх суурьгүйгээр юу ч зогсож оршиж чадахгүй. Дорно дахины ухаанд хөл бол хүний 2 дахь зүрх гэж хэлдэг. Хөлийн чакраг тодорхойлох аргууд бий. Хөлийн чакрагийн тэнцвэргүй байдлыг тодорхойлох 4 нийтлэг арга байдаг.

Үүнд:

  1.  Санаагаа хэрэгжүүлэхэд хэцүү байх. Хэрэв та ямар нэгэн зүйлийг эхлүүлсний дараа дуусгахад хэцүү байгаа бол таны хөлийн чакра хаагдах магадлал өндөр. Танд маш олон санаа байгаа ч бодож байсан шигээ хэрэгжүүлж чадахгүй байна.
  2. Анхаарал төвлөрөл. Хэрэв та бясалгалын үеэр анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү эсвэл ямар нэг зүйлийг хийхэд мөрөөдөлд автаж, анхаарлаа алддаг бол хөлний энерги тэнцвэргүй байх магадлалтай.
  3. Өглөө эрт сэрэх хэцүү байх. Өглөө эсвэл сэрүүлэг дуугарах үед таны бие зүгээр л хөдлөхөөс татгалзаж босож чадахгүй байна уу. Хичнээн удаан унтсан ч хангалттай амарсан мэдрэмж төрдөггүй бол таны хөлийн энерги тэнцвэргүй байгааг илтгэдэг.
  4. Архаг өвчин. Хэрэв та нэг буюу хэд хэдэн архаг өвчнөөр шаналж буй бол яаж оролдсон ч эдгээх арга нь олдохгүй байгаа бол хөлийнхөө эрч хүчийг эмчилснээр эдгэрэх боломжтой.

Хөлийн энергийг сайжруулах: Хөлийн чакра дахь энергийн тэнцвэрийг сэргээхэд туслах хэд хэдэн арга байдаг. Эхний арга бол хөл нүцгэн байгальд алхах явдал. Зүгээр л арав орчим минутын турш байгалийн хөрстэй холбоотой байж, энерги тань руу урсаж буйг мэдрээрэй.

Хоёрдахь арга бол бясалгал хийж байхдаа хөлөө усанд дүрж хөнгөнөөр төсөөлөх явдал юм. Үүнийг гэрэл гэж төсөөлөөд хөлөө нэвт норгоорой. Мөн хөлийн био идэвхт цэгүүд дээр дарлага хийж өгөөрэй. Таны хөлийн энерги сайн бол бодлын энерги нь зөв урсдаг юм.

Давс бол маш хүчтэй эрч хүч, энергийн блокуудыг уусгагч юм. Тиймээс давстай халуун бүлээн усанд хөлөө дүрээд сайхан амраарай.  Хөлийн эрүүл мэнд бол оюун санаа хийгээд, бие махбодийн эрүүл байх нэг үндэс билээ. Хөл бол хүний хоёр дахь зүрх. Танд эрүүл энх, амар амгаланг хүсье.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц жор Ном / GerteeMassage

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!