Home » Нэгэнт унагасан үгээ ТА толины тоос шиг арчиж чадахгүй Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

Нэгэнт унагасан үгээ ТА толины тоос шиг арчиж чадахгүй Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

by Aurora

Өөрийгөө сонс: Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг

Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна

Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж: Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж Сэмхэн гэтсээр бодолд ирсэн тэр нэгэн Миний зүрхний нууцат аралд зочилж Миний зүүдний мөнгөн асарт айлсаад

Өдөр хоногийн ээлжлэн хөрвөөх амьдралд Үйл зовлонгоо хуваалцахгүй л юм бол Үнэн худал хослон байдаг амьдралыг Үргэлж надтай аргадахгүй л юм бол Өрөвч эмзэг сэтгэлд минь зовлон нэмэх хэрэггүй Өмнийн дурсамж дунд минь гуниг болох хэрэггүй

Зуурхан саатах амьдралын энэ гүүрэн дээр Зуу зуун жилээр амьдрах биш дээ Зүсээ буруулж, үгээ нуулгүйгээр Зүгээр л надтай хамт он жилүүдийг үднэ үү Нэг л их гуниг цээжин тушаа хураад Нэвширтлээ их уйлмаар зовлон надад иржээ Нэлэнхүй энэ орчлонг нулимсаар угаалаа гээд

Нөмгөн хөх үүлсийн нүүдлийг зогсоох ч биш дээ Цэнхэр торгон алчуур хаврын салхинд хийсээд Цэн цэнгийн нулимс аньсага норгон мэлмэрнэ Цээжний гүнд хурах үүлсийг хуу татаж Цэлмээж өгөөч, сэтгэлийн минь тэнгэрийг Зовлон хийгээд зовлонгийн шалтгаан болж

Зоргоороо давшлах атаатан чиний Зүрхний гүн рүү цутгасан зовлонг чинь Зүгээр л би сэгсэрч орхъё Шуналын сэтгэлээр сүйтгэсэн бүхнийг чинь Шулмын там руу нь үдэж мартъя Шөнийн айдас мэт зүсээ буруулан явж үз Шилэн хүзүүг чинь харж санаагаа нэг амраая!

Хоосон: Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн Шаазан хагартал инээсэн чимээ цуурай болж одсо

Шаналж уйлсан нулимс бүхэн чийг болон замхарсан Нүгэл бүхэн аажим бүдгэрч мартахын мананд ууссан Нүднээ үзэгдсэн дүр болгон Дурсамжийн нугалаанд эвхэгдсэн Иймээс л амьдрал гэж үгүй агаар мэт хоосон Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй. Өвөл хаа оддыг би мэдэхгүй Өвөө минь хаашаа явсныг ч бас мэдэхгүй Үүрдийнх гээд нандигнасан болгон минь

Үнэн чанартаа хов хоосон байсан Цаг хугацаа бүхнийг хэмэлж Хумхын тоос болгодог шиг Онцгойлж хайрладаг бие минь хүртэл Он цагийн тоосонд дарагдана гэхээр Үүр цайж нар манддаг, үдэш болж бүрэнхий нөмөрдөг Өөр юу ч болдоггүй өнөө л дүнсгэр хорвоод

Үхэл нь хүртэл үгүй хоосон зай байсан Эцгийн минь захиасыг надад хүргэлгүй Цаг хугацаа нь булааж одсон Энхрийхэн үнсэлтийг нь хацарт үлдээлгүй Салхи нь хүртэл арчаад нисчихсэн Өөрийн минь гэж өмчилсөн бүхэн Ер хэнийх ч биш оргүй хоосон байсан.

Иймээс л амьдрал гэж үгүй агаар мэт хоосон Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй Цаг хугацаа: Болор мөнгөн дусал ертөнцийн тольтод буухад Босон суун хүлээсэн мянга мянган өдрүүд Босго даван ирж амьдралын учиг тайлаад Бодлын гүн далайд ухаарлын хур буулгах шиг

Сэтгэл Сэрж унтахын хооронд туулах их замд Сүүдэр гэрлийн алинд ч сөхөрч үзээгүй нуруу Та, талын хөх уулсын хаан суудалтай хайрхан шиг Танхил бага насны дурсамж хадгалсан нөхөр Тахил сөгнөсөн нутгийн цагаан гэрэлт саран шиг Тас харанхуй шөнөөр ч гэрэл цацруулсаар айсуй

Сэвшээ салхины үзүүрт навчис ганц нэгээр хийсэх шиг Сэтгэлийн гүнд үүрээ зассан гунигийн шувууд ниснэ Сэрэхүй, тэнгэрийн өнгөтэй нуурыг хөл нүцгэн туулах Тэнэмэл ганц наран намрын талаар хэсүүчилнэ Бүлээн салхины үнэрт хөнгөн жавар үргэх шиг

Бүүр эртнээс мөрөөдсөн багын хүсэл анирлана Бодохуй, болорын өнгөтэй нууранд ганц хоёроор дуслах Бүсгүй зөөлөн шивнээ өвсний толгой дамжих шиг Тэр, тэнгэрийн зараалаар ирсэн миний амьдралын зууч Тэргэл цагаан сарны гэрэл зөөсөн шувуухай Тэр, ертөнцийн жамаар явсан бусдын амьдралын зууч

Төөрөг заяа хүүрнэсэн домгийн хөгшин үлгэрч буюу. Хөөрхий: Энэ орчлонгийн зүйл бүхэн Эгэл жирийн чулуу хүртэл Эзэнтэй байх юм Сүх далайхад модод сөхөрч Навчсаа даран мэхийнэ Сүүдрээ тусгахад шувууд хагацаж
Намрын навч шиг өнчрөнө Хүй ертөнцийн юм бүхнийг

Хүн төрөлхтөн өмчлөн авч Хамгийн гоёмсог цэцгийн хүртэл Хаман авч баглаа болгоод Хэзээнээс нааш өөрийн юм шиг Хээв нэг аашилж байх юм Өндөр тэнгэрт гараа сарвайн Өөрийн юм шиг эзэгнэн зааж Од мичдийг хүртэл өмчлөн шунах

Орчлонгийн зовлонт баячууд “Минийх, манайх” гэж нэр заан Мөнхийн юм шиг эзэгнэж ирэхдээ Хармын сэтгэл өвөрлөн байж Хадгалсан бүхнээ орчлонд үлдээгээд Хайрлаж энхрийлсэн биеэ хүртэл орхиод Хагацлын замаар одох юм даа, хөөрхий

Чи: Сэрж босоод тэнгэрийн өнгийг шинжинэ Сэрж босоод сэтгэлийнхээ өнгийг үл мэднэ Эргэж хараад толинд нүүрээ ширтэнэ Эргэлдэвч харин сэтгэлийн дүрээ үл харна Чи Зорьж ирээд зүс царайг минь ширтэнэ
Зовхины минь цаадах гуниг баярыг үл ажина Зөрж одох бүхэнд дурсамж хэлхэн урлана

Зуур ч болов зовлон жаргалыг минь үл мэдрэнэ Чи Буцаж одохдоо маргаашийн өдрийг зөгнөнө Буцаж ирэхдээ өчигдөрийн тухай мартана Насан туршдаа харамлах гэж надаар чи дутавч Насан туршдаа хайрлах гэж чамаар би дутавч Чи Навчны хээ тоолдгүй шиг гунигийг минь ер аждаггүй Намрын тэнгэрийн санаа алдахыг огт сонсдоггүй Налгар сайхан уул шиг дүр төрх чинь ихэмсэг ч Намайг харах бүрдээ өөрийхөө л төлөө амьдардаг аа, чи

Шүлэг: Э.Үржинханд : Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он “Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүвэр

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!